Мөн үүнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Ингэхдээ хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар “Парк шинэчлэлтэй холбоотой автобус орж ирсэн ажлыг би мэдэхгүй. Би оролцоогүй. Д.Амарбаясгалан дарга мэднэ. Д.Амарбаясгалан дарга уулзуулж өгсөн” гэх утгатай мэдээлэл хийгээд байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг гэж хүнтэй уулзаж үзээгүй. Парк шинэчлэлтэй холбоотой асуудлаар хуралдаж байхад нийтийн тээврийн холбооны тэргүүн гэж надтай уулзсан. Тэгэхэд Засгийн газрын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байсан. Би Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу Ж.Сүхбаатар сайд нарын хүмүүст нийтийн тээврийн салбарт либералчлах бодлого барих нь зөв гэх байр суурь илэрхийлсэн юм. Харин түүнээс хойш Ж.Сүхбаатар сайд парк шинэчлэлийн 320 тэрбум төгрөгийн ажлыг нийслэл рүү шилжүүлж, тендер зарлаад энэ ажил эхэлсэн юм билээ” гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг гэж хүнтэй уулзаж үзээгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |