Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох шийдвэр гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинээр томилогдох Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Засгийн газраас Х.Нямбаатар сайдыг Нийслэлийн Засаг даргаас илүүтэй нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгчийн үүрэгтэй ажиллуулах нөхцөл бий болгоё гэж байгаа юм. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын “5Ш” ажиллагаа, Оюутолгой, уран зэрэг Ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Одоо Ажлын хэсгүүдийг Засгийн газрын сайд нар хувааж авч, шинээр томилогдох ХЗДХ-ийн сайд хариуцсан салбарын ажлаа хийх юм” гэв.
| Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг хотын даргаар томилох шийдвэр гаргалаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |