Хахууль өгч сурсан, авч сурсан хүмүүсийн жагсаалтыг “Багануур” ХК-ийн захирал асан Э.Номинчулуун тэргүүлэх нь тодорхой болж байх шиг байна. Араас нь, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир орох бололтой. Ингэж хэлж байгаа учрыг доор өгүүлнэ.
Өнгөрсөн 2022 оны “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үр дүнгийн хуралдаанаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны асуудлыг хэлэлцэж, ажлыг нь дүгнэсэн гэнэ. Шалгалтын явцад тус компанийг хариуцаж ажиллаж байгаа Э.Номинчулуун хангалтгүй буюу муу үнэлгээ авчээ. Гүйцэтгэл муу, хангалттай төсөв бүрдүүлээгүй компанийн үйл ажиллагаа доройтсон гэх мянган шалтгаанд Э.Номинчулуун бүдэрчээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Э.Номинчулуун хахууль, авлига гэдэг үгийг Багануурт ганц “цэцэглүүлсэн” хүн гэнэ. Э.Номинчулуун байгаа газарт авлигагүй байна гэж байхгүй гэх явган яриа гартлаа авлигын эзэн болсон нэгэн аж.
Эх сурвалжийн хэлснээр "Өнгөрсөн 2021, 2022 оны үр дүнгийн хурлаар хангалтгүй ажилласан нь үнэн. Ажилтнууд нь ч үүнийг мэдэж байгаа. Дарга нь хахууль авч, компанийнхаа хөрөнгийг хувьдаа завшаад байхад яаж ашигтай ажиллах юм бэ. Ийм учраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлаар Э.Номинчулууны асуудлыг хүчтэй авч хэлэлцсэн байдаг. Бүр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал болж, Э.Номинчулууныг чөлөөлөх асуудал хүртэл ярьж байлаа. ТУЗ-ийн гишүүдийн нэг нь ч Э.Номинчулууныг дэмжээгүй байхад суудалтайгаа үлдэж байсан шүү дээ. Суудалтайгаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэдэг юм билээ. Харин харамсалтай нь, Э.Номинчулуун хахууль өгч, суудалтайгаа үлдсэн ч өөр нэг хахуулийн хэргийг нь хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, шүүхэд шилжүүлснээр захирлын суудлаас нь чөлөөлсөн байдаг” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН ХАХУУЛИАР АВСАН ЗУСЛАНГИЙН БАЙШИН ГЭВ
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн үр дүнгийн хурлаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг огцруулах хэд хэдэн нөхцөл бүрдэж байжээ. Гэвч хачирхалтай нь, тэр суудалдаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт авлига өгч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад нөлөөлүүлж байсан талаар эх сурвалж мэдээлэв.
Эх сурвалжийн хэлснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн захирлын суудалд Э.Номинчулуун олон жил бугшсан. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой салшгүй холбоотой. Хамгийн сүүлд гэхэд л хахуулийн хэрэгт холбогдсон хэрнээ “Багануур” ХК-ийн захирлын суудалдаа үлдэхийг санаархсан. Бүр хүсэл нь биелэсэн юм билээ. Учир нь, Багануур дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Сандаг-Очир эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад нөлөөлж байсан байж болзошгүй. Үүнийхээ хариуд Э.Номинчулууныг суудалд нь үлдээж, их хэмжээний хахууль авсан гэдэг юм билээ. Тэр бүү хэл “Багануур” ХК-ийн ажилтнуудын зусланд хаустай болж, засвар хийсэн гэдгийг амтай болгон ярьдаг. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Э.Номинчулуунтай олон жил ойрхон ажиллаж байгаа бөгөөд “Багануур” ХК-аас сонгуулийн мөнгөө босгодог байж болзошгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах хэрэгтэй. Их юм гарна даа, тэднээс” гэлээ.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж байлаа. Түүнийг бусдаас 3.000 ам.доллар авч байсан үйлдэл дээр нь саатуулсан гэдэг мэдээлэл байдаг. Мөн Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууны өөр хэргээр шалгаж байсан ч тэрбээр давтан үйлдлээр хахууль авсан гэх. Өмнө нь шалгагдаж байсан хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, тендерт будилаан үүсгэж, өөрийн хамаарал бүхий этгээдээ оролцуулсан гэсэн юм. Тодруулбал, Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Гэвч дээх хоёр хэрэг нь шүүхэд шилжсэн ч хэрхсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн наймдугаар сард шүүх хурал нь товлогдсон ч тодорхой үр дүнд хүрээгүй, шүүх хурал хойшилсон юм.
ТАНИЛЦ: Э.НОМИНЧУЛУУНААС ХАХУУЛЬ АВСАН ГЭХ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН ХӨРӨНГӨ

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нь Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “49 сая 469 мянган төгрөгийн орлоготой, нэг зуслангийн байшинтай, 511 сая 263 мянган төгрөгийн орон сууцтай 40 сая 190 мянган төгрөгийн мал, аж ахуйтай, гурван сая төгрөгийн газартай 1.8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 48.643 сая төгрөгийн хадгаламжтай, 25 сая төгрөгийн авлагатай, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Скүти майнд” ХХК-ийн хөрөнгө оруулалттай” хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн тэрбээр хүргэн ах Батбаяр, эгч Бүдсүрэн, голомт банканд 229 сая төгрөгийн өртэй хэмээжээ.
Эрдэнийн Номинчулуун нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХХК-ийг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “137.621 мянган төгрөгийн орлоготой, 570 сая төгрөгийн орон сууцтай, 125 сая төгрөгийн автомашинтай, 51.840 сая төгрөгийн малтай, 26.422 сая төгрөгийн газартай, 124 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 316.338 сая төгрөгийн хадгаламжтай, нэг зуслангийн байшин мөн тооны хашаа байшинтай” хэмээжээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР “БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВСАН УУ |
|
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |