• Өнөөдөр 2025-05-11

Нийт шүүгчдийн хуралдаан ирэх сарын 2-нд болно

2023-09-29,   799

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг ирэх сарын 2-нд товложээ. Хуралдаанаар, Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичиг, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн “Тайлбар гаргуулах тухай” албан бичигтэй танилцана.
 
"Монголын Либерал Ардчилсан намын даргаар Б.Өлзийдүүрэн сонгогдсоныг бүртгүүлэх тухай”, “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүд болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Нийт шүүгчдийн хуралдаан ирэх сарын 2-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188