• Өнөөдөр 2025-11-06

С.АМАРСАЙХАН: БНХАУ-ын иргэнд би 50 га газар зарсан гэдэг нь гүтгэлэг

2023-09-27,   649

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотой улс төрийн зорилгоор янз бүрийн мэдээлэл түгээж байна. Энэ нь дан ганц ард түмэнд худал мэдээлэл түгээгээд зогсохгүй, шийдвэр гаргачид, найрсаг харилцаатай байдаг орнуудад хүртэл нөлөөлөх, үл ойлцолд хүргэх хэмжээнд хүрээнд байна. 
 
Сүүлийн жил гаруй хугацаанд С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын компанид 50 га газар зарж, дотоодын үйлдвэр эрхлэгч тариаланчдын эрх ашигт ноцтой халдаж байна гэх мэдээлэл гаргасан. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл.  Жил гурван сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа газар зохион байгуулалтай холбоотой асуудалд оролцож, 158 газрыг нийтийн эзэмшилд авч эхэлсэн. Эхнээсээ үр өгөөжөө өгч байгааг та бүхэн харж байгаа. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг Улаанбаатар банкны эзэмшилд байсныг буцааж авсан. Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн АТГ-аас буцаан авсан. Хилийн цэргийн 2.8 га газрыг буцаан авч, тохижилт хийж эхэлсэн. Ахмадын хорооллын газрыг нийтийн эзэмшилд авсан. 
 
Олон нийтийн хэрэгслээр явж байгаа шиг 50 га газар зарсан ажил байхгүй. БНХАУ-ын ямар ч компанид газар олгоогүй. Бид олон улсын төдийгүй найрсаг харилцаат орнууддаа хүндэтгэлтэй хандах ёстой. Намайг үгүйсгэж болох ч  хуулийн хүрээнд хязгаартай байх ёстой. УИХ-ын гишүүний хувиар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, газар зохион байгуулалтын албаны дарга Энхманлай нар албан ёсоор хандаж, хариугаа авсан. Энд намайг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын иргэд ногоо тарих зориулалтаар 50 га газар олгоогүй байна гэсэн хариу ирсэн” гэлээ. 
 

С.АМАРСАЙХАН: БНХАУ-ын иргэнд би 50 га газар зарсан гэдэг нь гүтгэлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-27 15:10:19
    гайхашрагч: ГҮТГЭЛЭГ ГЭСНЭЭР ИД ШИЫЙДЭЭР ҮНЭН БОЛЧИХГҮЙ. НОТЛОХ ХЭРГЭТЭЙ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188