Ардчилсан нам амь орох гэж хэрэндээ л хичээж байна. Гэвч энэ намд 90-ээд онд мандаж, шуугиулж, улс төрийг түүчээлж байсан шиг лидер алга. Тиймдээ ч 30 жилийн түүхтэй энэ нам өндийх тэнхэлгүй 2024 оны сонгуульд орох нь нэгэнт тодорхой байна. Тэд нөгөө л фракцын “зодоон”, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, намаа хувийн эрх ашгаар сольсон үе үеийн удирдлагуудаасаа салж чадахгүй байсаар “амь” тавих нь.
Өчигдөр гэхэд л Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болов. Ухаандаа энэ удаагийн АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт есөн эмэгтэй нэр дэвшүүлэхээ мэдэгдэж байсан ч долоо нь өрсөлдөх үнэмлэхээ гардаж авсан. Хоёр хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, мэтгэлцээнд ч орлоо.

Гэвч Ардчилсан намд манайлах лидер эмэгтэй үнэндээ алга. Бүгд л улс төрийн дэмжлэгтэй, фракц тус бүрээс дэвшүүлсэн, ямар нэг хүнийх гэсэн “хаяг”-тай эмэгтэйчүүд өрсөлдөв. Ийм цаг үед Ардчилсан намынхнаас манайлал, ирэх сонгуулийн өрсөлдөөн, лидер, түүчээг горьдоод хэрэггүй гэдэг нь улам бүр тодорхой боллоо. Мэдээж 100 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр долоон эмэгтэй уралдуулж нэг нь олонхийн санал авсан.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд өмнө нь АЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдгээрээ эмэгтэйчүүдийнхээ дунд илүү нөлөөтэй байсан гэх нь яриа ч энэ сонгуульд ажлын үеэр гарч байлаа. Үндсэндээ С.Баярцогтын дэмжлэгтэйгээр энэ удаагийн сонгуульд нэлээд дээгүүрт эрэмбэлэгдсэн гэх яриа ч АН-ын гишүүдийн дунд гарсан. С.Баярцогтын тухайд улс төрд эргэж ирсэн нв учиртай. Нэг хэсэг төрийн дайсан мэтээр цоллогдож байсан тэрбээр улс төрд эргэж ирэхдээ АН-ын даргад өрсөлдөж, Лу.Гантөмөрт ялагдсан. Саяхан АН-ын дэд даргын суудалд очиж, намынхаа “гал тогоог” Лу.Гантөмөртэй хамт барихаар болсон байдаг. Үндсэндээ АН-ыг амь ороход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Гэвч АН амь орохдоо МАН-ын төлөө амь орж, С.Баярцогт тэргүүтэй АН-ын гишүүд тэргүүн эгнээнд хүчин зүтгэж байгаа гэх хардлага ч олны дунд бий.
Б.Жаргалангийн гол өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэгдэж байв. Түүнийг МоАХ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүтгүүлж, сонгуульт ажилдаа чамгү хөрөнгө зарсан талаар ч хэвлэлээр мэдээлж байлаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд ч үүнийгээ нуугаагүй. Хэвлэлийнхэнд “Намайг улс төрд хөтөлж оруулсан хүн Ерөнхийлөгч асан Х.Баттулга” хэмээн тайлбар өгч харагдна лээ. АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч А.Адъяаүрэнг санал хайрцаглаж, гишүүдийн сонголтод нөлөөлж байна гэх яриа хурлын зааланд өрнөж, багагүй маргаан гарсан. Түүний хувьд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад яллагдагчаар татагдан шалгуулж буй.
Тэгвэл энэ удаагийн АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаастус намын гишүүн Ц.Уянгыг сойсон гэх нь бий. Ц.Уянгын хувьд намын отгон гишүүдийн нэг. Элийрэгч гэх нэрээрээ цахим орчинд танигдсан нэгэн. Тэрбээр “Ардчилсан намд шинэ цаг үеийг эхлүүлэхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна” хэмээн мэгдэж байлаа. Цахим орчинд чамгүй идэвхтэй олон дагагчтай. Хэдийн Ардчилсан намын эмэгтэй гишүүдээс хэн нь ч дэших эрх нь нээлттэй ч энэ удаад Ц.Уянгыг дэвшүүлсэн нь АН бодлогын өрсөлдөөнгүй манлайлагч гүй болсон нь харагдаж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө манлайлал үзүүлж, түүчээлэх эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид түүнийг ёс зүйн хувьд тэнцэхгүй гээд хэлчихэд буруудахгүй биз. Өөрөөр хэлбэл, тэрбээр цахим хаягаараа дамжуулж удаа дараа эмэгтэйчүүдийг илт ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж байв.
АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр “Миний эсэргүүцэж орж ирсэн хоёр хүнийг гаргаж ирэх хөшүүрэг нь би болж байна. Дүр эсгэсэн өрсөлдөөнд дуустал нь явахыг хүссэнгүй” хэмээн нэрээ татсан юм. Мөн энэ үеэр Ц.Эрдэнэсувд, Н.Одонгуа нар нэрээ татсан.
Харин Ардчилсан намын гишүүн Б.Пунсалмаагийн хувьд өдгөө Нийслэлийн Ардчилсан намын эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа. М-Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Түүний хувьд өнгөрсөн удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж өвдөг шороодсон. НАЭХ-нд өнгөрсөн хугацаанд ажиллахдаа төдийлөн үр дүнтэй ажил хийгээгүй гэх шүүмжлэлд өртөж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Д.Үүрийнтуяагийн хувьд мөн л МоАХ-ноос нэр дэвшүүлж, зүтгүүлсэн гэдэг. Түүний хувьд 2020 онд Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшиж байв.
Ардчилсан намд итгэж дагадаг мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд манайлал үзүүлэх эмэгтэйчүүдээ сонгох чухал сонголтын өмнө ирсэн. Гэвч Ардчилсан намынхан итгэл үнэмшлээрээ өнөөдрийг хүртэл дагаж ирсэн гишүүдийнхээ ам руу алгадаад явуулснаас ялгаагүй л байлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан амь орсон ч дахиад л фракцын зодоон, эрх ашгийн төлөөх өрсөлдөөн өрнөсөөр байна. Бодлого, манлайлал, түүчээг уландаа гишигсэн АН-д эмгэлэн илэрхийлье.
| АН-Д ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |