Засгийн газраас зарласан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас “шүүрч” авчирсан. Замын-үүд боомтоор 62 настайдаа гарч зугтсан Т.Бадамжунай таван жил улс, улс дамжин зугтаж явсаар ийнхүү 67 настайдаа баривчлагдаж эх орондоо ирсэн энэ. Улмаар Т.Бадамжунайг цагдан хорьж, 2000-2004 онд Хотын Ерөнхий менежер, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байхдаа үйлдсэн авлига, албан тушаалын бүх гэмт хэргүүдийг нь сэргээн шалгаж эхэлсэн байдаг.
Гэвч Т.Бадамжунай дөрвөн сар хоригдоод бие нь муудсан тул өнгөрсөн долдугаар сарын 10-нд сулласан бөгөөд хилийн хориг тавьж, гадуур байцааж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Бадамжунай цус харваж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Т.Бадамжунай Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа байх. Өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар нь үзүүлсэн байдаг. Тэгээд эмч нар биеийн байдлыг нь тогтвортой гэж үзээд буцаасан гэсэн. Хорихоос суллагдсан даруйдаа эмчилгээ хийлгэж байсан ч биеийн байдал нь тогтворжихгүй байгаа гэнэ лээ” гэсэн юм.
Бид уг мэдээллийн мөрөөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдах албан тушаалтантай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Хувь хүний нууц учраас эрүүл мэндийн шалтгааныг нь тайлбарлах боломжгүй. Ямартай ч ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай өнөөдөр манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн нь үнэн. Гэхдээ биеийн байдал нь тогтвортой учраас зохих ёсны эмчилгээ хийж, анхан шатны үзлэгийн дараа дүүргийн эмнэлэг рүү нь буцаасан. Эмч нар цус харвалт гэж оношилсон байна лээ” гэв.
| Т.БАДАМЖУНАЙ ЦУС ХАРВАЖ, ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |