УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр шатахуунтай холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 22-нд ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд газрын тосныхоо зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний автобензин болох АИ-92 болон дизель түлш гаалийн кодоороо хязгаарлалтад орсон.
Өнгөрсөн амралтын өдрүүд Оросын Холбооны Улсын хурлын Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан ирсэн. Энэ айлчлалын хүрээнд тус улсын Засгийн газрын тогтоолд Монгол Улс хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байна. Үүний хүрээнд УУХҮ-ийн яамнаас цаашид ОХУ-ын шатахуун экспортлогч компаниудтай яаж харилцах талаар, яаж бүтээгдэхүүнийг хэвийн үргэлжлүүлэх талаар Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яам руу албан захидал хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Албан захидлыг өнөөдөр 14:00 цагт буюу ОХУ-ын нийслэл Москва хотод өглөө ажил эхлэх үеэр энэхүү захидлыг хүргүүлэх юм.
Цаашид УУХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Монгол Улсад шатахууны болон авто бензиний нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 161 дүгээр тогтоолоор нөөцийн хэмжээг баталсан байдаг. Үүнд Монгол Улсын хэмжээнд шатахуун болон бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон. Энэ 30 хоногийн нөөцийг одоогийн байдлаар барьсан буюу хэвийн нөөцтэй ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
Энэ үеэр мөн УУХҮЯ-наас шатахууны импортыг тасалдуулахгүй байх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дизель түлшний 40 орчим хоногийн нөөцтэй, АИ-92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Б.Сувданзаяа
| Б.АНХБАЯР: ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛД ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |