Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох чуулган болж байна. АЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нэр дэвшиж байгаа юм.
Тэгвэл Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Ц.Уянгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр цахим хаягаараа дамжуулан "АЭХ-ны лидер болохоор нэр дэвшсэн бүсгүйчүүд бүгд АН-ын нэр нүүр, нэрийн хуудас болсон хүмүүс байгаад бахархаж байна. Мэдээж алдаа оноотой сайнтай муутай асуудлууд хүн бүрт байдаг. Гэхдээ АН-аас эрх баригчдыг сөрж зогсоож чадах эмэгтэй лидерийг Ц.Уянга гэж харж байна даа" гэжээ.
С.ЭРДЭНЭ: АН-аас эрх баригчдыг сөрж зогсоож чадах эмэгтэй лидерийг Ц.Уянга гэж харж байна даа |
|