• Өнөөдөр 2025-07-15

Ж.СҮХБААТАР: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАНХАЙРАЛД ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛНО

2023-09-22,   824

     УИХ-ын гишүүн, Түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд оролцож, зөрчил гаргасан тохиолдолд хуулийн өндөр хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээ мэдэгдлээ.
 
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягаараа дамжуулж "Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар:
  • авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна
  • согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон  жолоочийн тоо 151,212  тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон  журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.  
Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна" гэлээ.

Ж.СҮХБААТАР: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАНХАЙРАЛД ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-22 15:33:19
    Ах: Том том гүзээтэй 35-50 насны өөрийгөө эмэгтэй гэдгээр түрий барьсан түрэмгий орк жолооч нар их байна даа тэд бараг ихэнх нь машиныхаа банк хаана байдгийг ч мэдэхгүй маанаг байж их зантай хууль дүрэм мэддэггүй нэг хэсэг авгайчуудаас болгоомжилж байгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-22 15:33:18
    Ах: Том том гүзээтэй 35-50 насны өөрийгөө эмэгтэй гэдгээр түрий барьсан түрэмгий орк жолооч нар их байна даа тэд бараг ихэнх нь машиныхаа банк хаана байдгийг ч мэдэхгүй маанаг байж их зантай хууль дүрэм мэддэггүй нэг хэсэг авгайчуудаас болгоомжилж байгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-22 15:29:18
    zochin: za estoi zov shuu eniig bol 2garaa urguud demjinee mash hatuu hariutslaga huleelgedeg boloh heregtei baigaamaa arai denduu bgaan
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188