ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоо өчигдөр мэдэгдсэн. Иймд манай улс руу автобензин, түлш экспортлох боломжгүй болж байгаа юм.
ОХУ-аас хийх экспорт түр хугацаанд зогссон ч манай улсын автобензин, дизель түлшний нөөц хангалттай байгаа гэдэг мэдээллийг албаныхан өгсөн. Тиймээс түлш, шатахууны нөөц болон үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өгөхөөр болжээ.
ОХУ автобензин экспортлохоо түр зогсоосонтой холбоотой УУХҮ-ийн сайд мэдээлэл хийнэ |
|