Улсын хилийг татаж, хятадуудад зарсан тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр цацагдсан байдаг. Мөн иргэдийг зэвсэгт бослогод уриалж, тэмцэхийг шаардсан билээ. Тэгвэл уг хуурамч мэдээллийг олон нийтэд цацаж, иргэдийг зэвсэгт бослогод уриалсан этгээдийг олж илрүүлжээ.
Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн вэбсайтад “...Үндэсний эв нэгдлийг зориуд хагалган бутаргах санаа зорилго бүхий, хоёр орны харилцаанд сэв суулгаж болзошгүй илт худал, хортой мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар бэлтгэсэн, олон нийтийн нийгмийн сүлжээнд түгээсэн хүн, бүлэг этгээдийг олж тогтоох, үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хууль хяналтын байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна” хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл хуурамч мэдээллийн мөрөөр тагнуулын байгууллага ажиллаж, үг үйлдлийг хуурамч хаягаар үйлдсэн болохыг тогтоожээ.
Улмаар олон нийтийн сүлжээн дэх 20 мянган дагагчтай хаяг, мөн хуурамч хаяг ашиглан зэвсэгт бослогод уриалж, хуурамч мэдээлэл тараасан 26 настай иргэн Б-г энэ сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт албадан саатуулсан байна. Иргэн Б нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд түүнийг одоогоор 461 дүгээр ангид саатуулжээ.

| Улсын хилийг урд хөршид зарсан хэмээн худал мэдээлэл түгээсэн этгээдийг саатуулжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |