• Өнөөдөр 2025-07-15

Засгийн газар хуралдаж байна

2023-09-20,   673

       Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Сануулахад, өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Түүнчлэн агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан билээ.

 
Өнөөдөр:
 
– Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),
– Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,
– Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,
– Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,
– “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
 
 

Засгийн газар хуралдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188