Ардчилсан нам хоёр сонгууль дараалан МАН-д “далаараа” цэвэр тавиулсан. Учир нь тэд фракцын зодооноо дийлэлгүй хоорондоо хагаралдаж, Засгийн газраа хүртэл өөрсдөө унагааж, сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Энэ мэт бодлогогүй үйлдлүүд нь тэдний ялагдал хүлээх том шалтгаан болсон. Түүнчлэн 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Төрийн ордонд “ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авахаар болсон. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь монголчуудын эзэмшлийнх болно” гэх мэдээлэл хийснээр Ардчилсан нам ялагдалд хүргэх нэг шалтгаан болсон гэж үзэх нь ч бий.
Өөрөөр хэлбэл, энэ мэдэгдлийг МАН-ынхан овжноор ашиглаж, ““Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан нь хууль бус үйлдэл, Монголын Засгийн газар худалдан авах ёстой байсан” хэмээн сөрөг пи-ар хийснээр үнэмлэхүй ялагдал хүлээж байлаа.
Харин 2020 онд С.Эрдэнэ намаа удирдаж, сонгуульд хүч үзсэн ч мөн л үнэмлэхүй ялагдал хүлээж, 11 гишүүнтэй дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн удаатай. Уг нь сонгуульд ялагдал хүлээсэн бол намын дарга нь хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх дүрэмтэй. Гэвч 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлага хүлээх нь битгий харин ч намын даргын суудлаа булаацалдаж, хүчээ тарамдаж, АН-ын нэр хүнд ард түмэн, дэмжигчдийнхээ дунд унаж, нам нь тарж бутрахын даваан дээр тулж очсон. Ерөнхийдөө Ардчилсан нам өнгөрсөн гурван жилийн турш тамга, тэмдгээ булаалцалдаж, дотроо учраа олохгүй маргаантай явсны эцэст өнгөрсөн хавар учраа олж, намын даргатай болсоноор сая нэг гишүүдийнхээ өмнө гарах нүүртэй болсон гэлцгээж буй.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, намын дүрмээ баталгаажуулж, бүтэц зохион байгуулалтаа тодорхойлсон. Ингэхдээ намынхаа түүхэнд байгаагүй олон даргыг томилсон ч гол албан тушаал болох намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон зайг хоосон үлдээгээд хурлаа өндөрлөж, сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байна.
Үүнтэй зэрэгцэн МОАХ-ны дарга, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 21 аймгаар тойрч, намынхаа сонгогч гишүүдтэй уулзалт хийж эхэлсэн нь олны анхаарал татаж байна. Улс төрийн хүрээнийхэн Х.Баттулгыг орон нутгаар явсан гол шалтгаан нь “МОАХ-ны гишүүдээ нэгтгэж шинэ нам байгуулах” гэж байгаа хэмээн жиг жуг гэцгээж буй.
Ардчилсан намыг өнгөрсөн хоёр сонгуульд ялагдах үндсийг Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ нар тавьсан ч харин дараагийнх нь Х.Баттулга болж магадгүй нь. Өөрөөр хэлбэл түүний орон нутгаар явахдаа хэлсэн үгнээс илт харагдана.
Олон намаас бүрдсэн АН-аас хамгийн олон гишүүнтэй, хүчтэй байгаа нь яалт гүй МоАХ. Түүнийг нь одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй Х.Баттулга нам дотроо жин дарах, том байр суурийг эзлэж байна. Тэр байтугай 2022 онд АН-ын дотоод сонгуулиа хийж, гишүүдийн 96.3 хувь буюу 118 мянган гишүүн Ардчилсан намын даргаар Х.Баттулгыг сонгосон. Хэдий Улсын Дээд Шүүх батламжлаагүй ч энэ нь Х.Баттулга АН-д томоохон байр суурь эзэлж байгааг илтгэнэ.
.jpg)
Тиймээс ч Лу.Гантөмөр, С.Баярцогт нарын “толгойны өвчин” Х.Баттулга болж, найр тавихаас өөр аргагүйд хүрэв. Х.Баттулга МОАХ-ны гишүүдээ хөх туган дор нэгтгэж, шинэ нам байгуулсан тохиолдолд АН-ын гишүүд, удирдлагууд, дэд дарга нарын тал хэсэг нь түүнийг дагаж явна.
Хэрэв Лу.Гантөмөр ирэх сонгуульд МОАХ-ны гишүүдэд тойрог өгөх хэлэлцээрийг Х.Баттулгатай хийж чадахгүй бол Ардчилсан нам эвгүйдхээр болчхож байгаа юм. Нэг ёсондоо Ардчилсан нам сөрөг хүчин болох нь битгий хэл, нам нь байх эсэх нь ч эргэлзээтэй болох дээрээ тулах нь. Ерөнхийдөө Ардчилсан нам хэрхэхийг Х.Баттулга шийдэх дээрээ тулаад байна.
Хэрэв шийдэлд хүрч чадахгүй бол МАН ирэх дөрвөн жилд дахин УИХ-д олонх болж, эрх баригч хэвээр үлдэж, Засгийн эрхийг дангаараа барих нь тодорхой юм.
| Х.БАТТУЛГА АН-ЫН “ШҮДНИЙ ӨВЧИН” БОЛЖ, ЛУ.ГАНТӨМӨР ЭВГҮЙДЭХ ҮҮ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |