• Өнөөдөр 2025-07-15

Н.УЧРАЛ: Киоскоор автомашины нэрээ шилжүүлэн авах боломжтой боллоо

2023-09-18,   1005

    Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн тухай мэдээлэл өглөө. 
 
     Тэрбээр "Тээврийн хэрэгсэлтэй холбоотой 400 мянга орчим үйлчилгээ байна. Хамгийн ачаалалтай байдаг  топ 10 үйлчилгээ нь авто тээврийн гэрчилгээ шилжүүлэх, үрэгдүүлэх, шинээр авах байдаг юм байна. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжууллаа. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх гэдэг зарчим баримтлаж байна. Авто тээврийн хэрэгслийн сервисийг гаргаад 10 байршилд хоёр иргэн шууд очоод машинаа шилжүүлээд авах боломжтой болсон. 125 цэгт байршиж байгаа киоскоос машинаа шууд шилжүүлэн авах боломжтой. 
 
   Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. Нотариатын гэрээний тухайд, и-монголиа дээр байршсан байгаа. Тиймээс и-монголиагаар дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.
 
 
       ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Тухайлбал, Төв шуудан, "Да хүрээ" тэргүүтэй олон нийтийг хамгийн ихээр зорчдог хэсэгт байрлуулсан. Мөн хувийн киоск үйлчилгээтэй газруудтай Засгийн газар хамтран ажиллана. Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал буурах юм. Түүнчлэн хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно. Бид анх удаа цахим гэрээ хийхээр болж байна. Ингэхдээ тоон гарын үсгийг ашиглана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах нь хамаарах юм.
 
      Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнзд шийддэг болгох юм. Тэгж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ" гэлээ. 

Н.УЧРАЛ: Киоскоор автомашины нэрээ шилжүүлэн авах боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188