• Өнөөдөр 2025-03-15

Т.Батцогт: БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх Төсвийн тухай хууль зөрчиж байна

Орон нутгийн төсвийн тухай хуульд арванхоёрдугаар сарын 20-ны дотор ирэх оны төсвөө батлана гэж заасан байдаг. Улмаар Төсвийн тухай хуулиа арав хоногийн өмнө ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулж, төсвийн хэлэлцүүлэхээр хуульчилсан. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд төсвийн талаарх мэдээлэл очоогүй байна. Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр "БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх төсвийн тухай хууль зөрчиж, төсвөө цаг хугацаанд бариагүй байна уу гээд шалгаж үзсэн. Гэтэл энэ сарын 2-нд дүүргийн төлөөлөгчдөд  долоон хуудас бүхий үйл ажиллагааны хөтөлбөр өргөн барьснаас төсвийн танилцуулага явуулаагүй. Баянзүрх дүүргийн хувьд Ковид-19 хэрхэн тэмцэх талаар ямар төлөвлөгөө, төсөв алга.Бид  төсөв өргөн баригдсан уу, баригдсан бол ИТХ-ын төлөөлөгчдөдөө танилцуулж, юунд зарцуулах талаар мэдмээр байна. Маргааш төсвийн хурлаа зарлачихсан гэтэл бид нарт өнөөдөр хүртэл мэдээлэл алга.  Энэ бүхнээс харахад төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй. Ажлуудаа төлөвлөөд явж байхад төсвөө цахимаар хэлэлцэнэ гэснээс өөр зүйл байхгүй байна. БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр дээр асуудлаа тавих гээд иртэл ажил дээрээ байхгүй байна. Маргааш Иргэдийн хурал хуралдах ёстой байтал иргэдийн хурал ажлаа хийж чадахгүй байгаад иргэдийнхээ өмнөөс харамсаж байна. Маргааш төсөв хэлэлцэхгүй гэсэн үг. Дүүрэг маань төсвийн тэг зогсолт хийхээр болж байна" гэлээ.
 
 

Т.Батцогт: БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх Төсвийн тухай хууль зөрчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188