“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан хаагчид өнөөдөр 7:00 цагаас ажил хаялт зарлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл Захиргааны хэлтэст хэд хэдэн асуудлын хүрээнд шаардлага хүргүүлж, зургаан удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч нэг асуудал дээр санал нэгдээгүй гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудал дээр ойлголцолд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахаа ийн мэдэгдсэн билээ.
Харин өнөөдөр 17:00 цагт талууд зөвшилцөхөөр хэлэлцээрийн ширээний ард суусан талаар бид мэдээлсэн. Үндсэндээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс эрх бүхий захиргааны алба хаагчид хуралд оролцохгүйн улмаас тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэх мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус үйлдвэр дээр очиж, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзаж байгаа аж. Улмаар ажил хаялтыг зогсоож ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх санал гарсан байна.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт "Эрдэнэт үйлдвэр" дээр ажиллаж, цалин нэмэх асуудлаар зөвшилцөж байна |
|