Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Эрдэнэт зэрэг аймгуудад албан уулзалт хийж байгаа билээ. Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ “Яагаад бид Эрдэнэтийн 49 хувийг авч, Хөгжлийн банкыг дэлбэлэх болов. Яагаад бид Дубайн гэрээг цуцлаж, Хөтөлийг хурааж авах болов. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлав. Яагаад гэвэл манайд болж байгаа бүх асуудлын 93 хувь нь уул уурхайтай холбоотой байгаа. Уул уурхайн эзэд бол банкны эзэд. Тийм учраас манай нийт хөрөнгийг уул уурхайн хэдхэн компаниуд барьдаг. Энэ хүмүүс зарим тохиолдолд хоёр намыг хоёуланг нь худалдаад авчихдаг. Энэ хүмүүс заримдаа шүүхийг тэр чигээр нь томилчих тохиолдол байна. Эдгээр хүн заримдаа шүүхийг томилчих явдал байна. 1.5 жилээр Засгийн газар солигдоод байснаас аль ч намын үед хүмүүс нь солигдоогүй. Аль нам засагласан энэ хүмүүс л ард байна. Үүнийг МАНАН тогтолцоо гээд байгаа юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс өөрөө төмөрийн хүдэр барих гэсэн концесс биш байсан. Энэ бол Төмөртэйн төмөр, Төмөртэй Хустай хоёрыг авч экспортлох хэлцэл байсан. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд санхүүжүүлсэн компани Ерөнхийлөгч болсных нь дараа Хэнтийн Бор-Өндөрийг, Дарханы Төмөрлөгийг, “Эрдэнэт үйлдвэр”-ийг, Монголросцветметийг авч, сонгуульд өгсөн хандиваа хэд дахин босгож авсан Мексиктэй адилхан авлигын систем байсан. Үүнд тухайн үеийн ТЕГ-ын дарга, Аж үйлдвэрийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газар нь тэр чигтээ оролцсон. Төрөөс дээгүүр төр байсан. Төрийн мөнгөөр хувь хүн авав гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Монгол Улсад шудрага ёс гэж байдаг бол шүүхийн төрх эхнээсээ ил болж байна. Г дээрээ гэдийнэ гэдэг шиг томилсон шүүгч нар нь том болчихсон. Удахгүй авлигачид их орилно. Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гараад зугтчихсан. Удахгүй тэдний олно авч ирнэ. Эндээс санхүүжүүлж байгаа хүмүүсийг таслан зогсооно. Цаг хугацаа тэдний эсрэг зогсож байгаа. Ард түмэн, Засгийн газар мөнгөний массыг өрөвдөж, ухарч болохгүй. Та хэдэд захиж хэлэх ганцхан юм байна. Гараад явчихсан Б.Эрдэнэбилэгийгээ, Ч.Сайханбилэгтэйгээ аваад надтай уулзуул. Та нар шиг төлөөний хүмүүстэй би уулзахгүй. Энэ схем дээр байгаа Мишиг гэж хүн бол Батсуурь шүүгчийн аав. Батсуурь бол Засгийн газрын шийдвэр бүхнийг хянадаг Захиргааны танхимын тэргүүн шүүгч. Асуудал ингэж л явдаг. Тийм учраас бид шүүхтэй асуудал болоод байгаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ хоёр дахь өгүүлбэрт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахгүй байгаа учраас өнөөдөр бид парламент дээр шүүхтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй болж байгаа. Яагаад энгийн иргэд найман ишигний хэргээр шийтгэгдэж байхад Б.Эрдэнэбилэг гэдэг хүний хэргийг шүүх долоон жил гацаах ёстой юм. Яагаад ард түмний хүүхдэд арслан бар мэт загнадаг хэрнээ авлигачдын хэргийг яагаад бүтэн таван жил гацааж байгаа юм. Тийм учраас шударга шүүхтэй байхыг шаардах эрхтэй гэж бодож байна. Би өмнө нь хэлж байсан. Хэрвээ ордон дотор хүч мөхөствөл би Төв талбай дээр суулт хийнэ” гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хэрвээ би ордон дотор хүч мөхөствөл Төв талбай дээр суулт хийнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |