“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан хаагчид өнөөдөр 7:00 цагаас ажил хаялт зарлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл Захиргааны хэлтэст хэд хэдэн асуудлын хүрээнд шаардлага хүргүүлж, зургаан удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч нэг асуудал дээр санал нэгдээгүй гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудал дээр ойлголцолд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлахаа ийн мэдэгдсэн билээ.
Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид ажил хаялтаа зогсоож, хэлэлцээр хийхээр ярилцаж байгаа аж. Өнөөдөр уурхайн авто техникийн болон ил уурхайн ажилчид ажил хаялт заралснаа мэдэгдсэн. Мөн тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон уг ажил хаялтыг хууль бус хэмээн мэдэгдсэн байдаг.
ШУУРХАЙ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид ажил хаялтаа зогсоож, хэлэлцээр хийхээр ярилцаж байна |
|