Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги, байгууллагууд, аймгийн удирдлага, алдартнууд, ахмад дайчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, иргэд, хүүхэд залуучууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймгийн ард иргэдэд хандан “Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, Монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох суурь үндэс болдог.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь үүнтэй нягт уялдаж, Батлан хамгаалах салбараас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэд, хүүхэд, залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, үнэ цэнийг ухааруулах, эх орноо хайрлан хамгаалах, эх орон, эх хэл, үндэсний түүх, соёл, уламжлалаараа бахархах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх гүн утга учир бүхий зорилго агуулж байгаа юм.
Мөн Монгол Улсын төр, засгаас үндэсний бахархлыг төрүүлэх чиглэлээр иргэд рүү чиглэсэн нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм. Монгол Улсын төр, засгаас улс орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт түүхийн бүхий л хугацаанд байнгын анхаарал хандуулж ирсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталж, Батлан хамгаалах яамнаас уг бодлогын баримт бичгийн үзэл санаанд тулгуурлан Зэвсэгт хүчнээ “мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэх” үндсэн зорилтыг дэвшүүлж, салбарын хууль эрх зүйн шинэ орчныг улам төгөлдөржүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын багц хуулиуд болох “Монгол Улсын батлан хамгаалах тухай”, Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиуд, “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-аар батлуулан мөрдөж ирсэн.
Эдгээрээс Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар Монгол Улсын иргэн Танаас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагын хамтын хүчээр болзошгүй үед иргэдээ, үнэт зүйлсээ, амьдарч байгаа орон нутгаа хэрхэн яаж хамгаалах, ямар зохион байгуулалтад орох зэрэг нарийвчилсан харилцаа зохицуулагдсаны зэрэгцээ эх орноо батлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой болохыг тодорхойлж өгсөн” хэмээн онцоллоо.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭННАДМИД: “Байгалийн үзэсгэлэн цогцолж, уул ус хосолсон Арын сайхан хангай нутгаас маршал Г.Дэмид жанжнаас авахуулаад олон арван төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, үе үеийн эх орончид төрөн гарсан байдаг. Эртний төрт улсуудын буурийг сахисан үүх, түүхтэй нутагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Энэ жил Архангай аймагт Барилга-инженер, экологийн тусгай ангийн шинээр байгуулж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энх цагт байгуулагдсан энэхүү цэргийн анги нь чиг үүргийнхээ дагуу улс орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна орон нутгийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт төдийгүй төвийн бүсийн хөгжлийн зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан онцолж байна.
Энэ үеэр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид Цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт болон 032, 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд, хүүхэд залуучуудад сонирхуулсан юм. Мөн ҮБХИС, "Бөртэ" ТӨААТҮГ, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн үзэсгэлэн дэлгэгдэж, Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, "Соёмбо" редакц гэрэл зургийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхэд багачуудын дунд "Зураг зуръя" гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
| Г.САЙХАНБАЯР: ХҮН БҮРД ХҮҮХЭД БАЙХААС НЬ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |