• Өнөөдөр 2025-07-15

С.ЭРДЭНЭБАТ: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРГААНААС ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

2023-09-15,   810

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алба хаагчид өнөөдрөөс эхэлж ажил хаялт зарлаж байгаа талаар бид мэдээлсэн. Мөн тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон уг ажил хаялтыг хууль бус хэмээн мэдэгдээд буй. Энэ талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
 
     МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭХ-ноос Засгийн газартай хэлэлцэж, төрийн болон төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийг төсвийн тодотголоор хэлэлцсэн. Удахгүй ирэх оны төсөв хэлэлцүүлэхтэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бид Засгийн газарт саналаа хүргүүлээд байна. Сүүлийн үед цалин хөлстэй холбоотой маргаан гардаг болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэл өнгөрсөн хоёрдугаар сард бага хурал хийсэн. Энэ хуралд би албан ёсоор оролцсон. 7000 гаруй ажилтанг төлөөлж 1000 гаруй хүн оролцсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг харахад инфляцийн төвшинг нөхөх хэмжээнд явж ирсэн байна. Үндсэндээ 10 орчим хувьд хүрсэн гэсэн үг. Тэгэхээр тус үйлдвэрийн ажилчид инфляц дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатай гэж үзэж байгаа юм. 
 
    Ингээд хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Ингээд өнөө өглөөнөөс авто тээвэр болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт зарлалаа. Ажил хаялт уг нь нэг номерын зорилт биш. Захиргааны зүгээс зөрүүтэй мэдээлэл өгч байна. Үйлдвэрийн захирал мэдэгдэл хийсэн. Бид гурван жил дараалан 15 хувиар нэмэх санал тавьсан ч Үйлдвэрчний эвлэл 50 хувь гэдэг дээр хатуу байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл түгээж байна. Харин Үйлдвэрчний эвлэлээс  мэдээлэл авахад “Зарим захиргааны албан тушаалтан байхгүй. Судлана, мэдээллийг бүрэн өгөхгүй, хамтын гэрээ хэлэлцээр дээр өвчтэй, чөлөөтэй гэх шалтгаанаар гэрээг удаашруулсан учраас ажил хаялт зарласан” гэсэн. Цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэсэн санал тавьсан. Энэ нь нэг, хоёр, тав гэх мэтээр багаар тогтооно гэсэн үг. Харин Үйлдвэрчний эвлэлээс 30-50 хүртлэх хувиаар нэмэх шаардлага тавьж байгаа юм. Чухал мэргэжлийн үйлдвэрийг нуруундаа авч яваа ажилчдын цалинг ирэх жил нэмэгдүүлээч гэдэг шаардлага тавьж байгаа юм” гэлээ. 
 

С.ЭРДЭНЭБАТ: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРГААНААС ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188