“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан хаагчид өнөөдөр 7:00 цагаас ажил хаялт зарлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа юм.
Энэ талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Миний хувьд 2019 онд ажлаа хүлээн авснаасаа хойш ээлжийн амралтаа аваагүй байсан. "Эрдэнэс Монгол” ХХК-д өвөлжилтийн бэлтгэл ажлаа тайлагнасны дараа ээлжийн амралтаа авсан. Энэ үеэр ажилчид ажил хаях талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдсэн байна. Энэ үед би байгаагүй. Ажил олгогчийн хувьд өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран баталсан дэгээ нягт баримтлан ажилласан. Энэ дэгт "Бүх талын байр суурийг хангасан арга хэмжээ авах бөгөөд арга мухардсан үед дараагийн шатны арга хэмжээг авна" гэж тэмдэглэсэн. Мөн хэлэлцээрийн явцад "Талуудаас тавьсан саналыг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй" гэсэн дэгээ ч үйлдвэр сайн сахисан. Ажил хаялт зарлах хүртэл бид мэдээлэл хийгээгүй. Нийтэд энэ асуудал ил болсон учраас мэдэгдэл хийж байна.
Ажил хаях нь хүний эрхийн асуудал ч энэ удаагийн ажил хаялтыг хууль бус гэж үзэж байгаа. Энэ хууль бус гэж тогтоогдвол сөрөг үр дагавартай учир ажил олгогчийн хувьд алба хаагч нартаа энэ талаар анхааруулга өгч, уриалга гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэж мэдэгдсэн. Энэ нь үндэслэлгүй мэдээлэл юм. Дэгийн дагуу үйлдвэр Үйлдвэрчний эвлэлтэй зургаан удаа хэлэлцээрийн ширээний ард суусан. Үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг байр сууриа тэд хамгаалж, үйлдвэрийн тавьсан саналыг хүлээж аваагүйн улмаас дэгээ зөрчиж, хурлаа орхиж гарсан. Үүний дараа үйлдвэрийн зүгээс хууль зөрчсөн зүйлсийг цохон тэмдэглэж, хуулийн байгууллагад хандаад байна. Мөн Ж.Мөнгөншагай 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидний зүгээс үүнийг боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн.
Бид үйлдвэрийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх талаар ярилцаж, Засгийн газар болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг манай үйлдвэр дээр ирэхэд энэ талаар саналаа илэрхийлсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХК-ийн тайлангийн хурал дээр ч энэ асуудлаа танилцуулсан байгаа. Улмаар 2024 онд үйлдвэрийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэх төлөвлөгөө гаргаад байсан. Түүнчлэн хэлэлцээрийн явцад шат дараатай цалинг нэмж, 2025 оноос өмнө цалин, хөлсийг 45 хүртлэх хувиар нэмнэ гэсэн саналаа илэрхийлсэн. Хурал орхиж гарснаас хойш бид хэлэлцээрээ үргэлжлүүлэх санал тавьсан ч мөн хүлээж аваагүй. Аливаа зүйл хуулийн хүрээнд явах ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. 50 хувиар цалингаа нэмбэл төсөвт 220 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал орж ирнэ. Энэ бол төсөвт маш том дарамт болно. Ажил хаялт зарлаж байгаа нь хууль бус гэдгийг анхааруулъя” гэлээ.
| Г.ЁНДОН: Ажил хаях нь хүний эрхийн асуудал ч энэ удаагийн ажил хаялтыг хууль бус гэдгийг мэдэгдэж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |