Өнгөрөгч намар буюу Засгийн газраас “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй тэмцэж эхэлсний дараахан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж “Нүүрсний хулгайг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, “Апу” П.Батсайхан нараар толгойлуулсан бүлэглэл үйлдсэн” гэж мэдэгдэж байв. Ингэж хэлэх нь ч аргагүй юм. “М Си Эс” группийн хувьд “Энержи ресурс” ХХК-аараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худагийн нүүрсний уурхайг эзэмшдэгийг танилцуулах нь илүүц биз. Чухамдаа, нүүрсний хувийн хамгийн том уурхай бол “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхай. Тэгвэл одоогийн УИХ-д “М Си Эс” группээс угшилтай, тус группийг төрд төлөөлдөг, эрх ашгийг нь хамгаалдаг, хамаарал бүхий хэд хэдэн хүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр нь “М Си Эс” группийн үндсэн есөн хувьцаа эзэмшигчийн нэг бөгөөд дэд захирлаар нь ажиллаж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр нь “М Си Эс” группийн охин компанийн захирал. Харин УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “М Си Эс” группийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо ч тус группээс санхүүждэг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “М СИ ЭС”-ЭЭС САНХҮҮЖИГЧУИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг “М Си Эс” групп, “Энержи ресурс” ХХК-аас хэрхэн санхүүжүүлдгийг баримтаар харуулъя.
Тодруулбал, Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 19 компани нийт 380 сая төгрөгийн мөнгөн хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босгожээ. Л.Энх-Амгаланг дэмжиж, сонгуулийн зардлыг нь босголцсон тухайн аж ахуйн нэгжийн олонх нь “М Си Эс” группийн охин компани байгаа юм. Тухайлбал, “М Си Эс” группийн охин компаниуд болох “Эрчим сүлжээ”, “Маркет гейт”, “Агар энержи”, “Юпланет”, “Орбитнет”, “Юнисервис солюшн”, “Белл бий”, “Нордстар ресурс”, “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК гэсэн нийт есөн компани тус бүр 20 сая төгрөг буюу 180 сая төгрөг хандивласан байдаг. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл ч хандив өргөсөн байдаг. Эндээс, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувийн хамгийн том нүүрсний уурхай буюу “Энержи ресурс” ХХК-аас санхүүждэг нь тодорхой харагдаж буй биз ээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, Д.Цогтбаатар “М Си Эс” групптэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй хамтрагчид. Цаашилбал, Д.Цогтбаатар өөрөө ч уул уурхайтай, тэр тусмаа нүүрстэй холбогдож явсан үе бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад, яаран сандран хэвлэлийн хурал хийсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг уул уурхайн ашигт малтмалын, тэр дундаа алт, нүүрсний 187 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Бату майнинг” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байв. Харин Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 187 тусгай зөвшөөрөлтэй “Бату майнинг” ХХК-тай хамтарч, уул уурхайн, тэр тусмаа нүүрсний бизнес эхлүүлэх гэж байв. Өдгөө “Бату майнинг” ХХК-ийг оффшор бүс буюу Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Batu Mining Limited” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Сазонов Дмитрий Сергеевич гэгч ажилладаг. 2017 оны нэгдсэн бүртгэлээр “Бату майнинг” ХХК Монгол Улсад алт, нүүрс, газрын ховор элементийн 124 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд нэгтгэж танилцуулсан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс Монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г гаргалцсан том гавьяатай. Дээрээс нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Одтой дотно найзууд буюу нийслэлийн 23 дугаар сургуульд 10 жил хамт сурсан, цэрэгт явахдаа нэг ангид, бүр нэг салаанд хуваарилагдсан, хуучнаар ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж төгссөн гээд яг ижил намтартай. Чухамдаа тун дотно найзууд.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2015 оны ХОМ-тээ “М Си Эс Монголиа” ХХК-д 18 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Харин Ц.Мөнх-Оргил тэр даруйд нь тайлбар хийж “Манай эхнэр “М Си Эс холдинг” ХХК-аас “Гоёо” ХХК-ийг худалдаж авсан. Гэхдээ төлбөрийнхөө 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг нь зээлээр авсан. Тэр өр миний ХОМ-д дурдагдсан. Гэхдээ “Гоёо” ХХК-ийн 75 хувийг “М Си Эс холдинг” ХХК-д буцаагаад өгчихсөн учраас ямар ч өр төлбөргүй болсон. Манай эхнэр “Гоёо” ХХК-ийн үлдсэн 25 хувийг эзэмшдэг” гэж тайлбарлаж байв.
| “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙГ ТӨРД ТӨЛӨӨЛДӨГ ТҮШЭЭД |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |