• Өнөөдөр 2025-03-15

Сахилга батгүй сайд салбарыг “унагадаг” бол Ч.ХҮРЭЛБААТАР улсыг “унагаж” байна

-ТҮҮНИЙГ САЙД БАЙХ ХУГАЦААНД УЛСЫН ӨР НЭМЭГДСЭНЭЭС БУС ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БОЛОМЖ ОГТ ГАРСАНГҮЙ-

Энэ Сангийн сайдын үед манай улс гаднын зээл, тусламжийг өөд уруугүй авсаар монголчууд “Өрөнд баригдаж, өтөнд идэгдэнэ” гэгч болоод байна. 2016 онд нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэх судалгаа бий. Улс, орны эдийн засгийн аюулгүй байдалд гадаад өрийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл Монгол Улсын гадаад өр 30 тэрбум 814 сая ам.доллар, Засгийн газрын өр энэ оны II улирлын байдлаар долоон тэрбум 891 сая ам.доллар болсон. Эрх баригчид үүнийг энгийн байдаг тоо мэтээр ойлгуулж, “Өрийг өрөөр дарах нь дэлхийн жишиг” гэх тайлбар өгөөд сууж байгаа нь харамсалтай. Үнэндээ эдийн засгийн шинжээчдийн тайлбарлаж буйгаар манай улсын өр дээд цэгтээ хүрч дефолт болоход ойрхон байгаа.
 
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Х.Болорчулуун  “Монгол Улсын гадаад өр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн юм биш үү” гэж Сангийн сайдаас ам асуусан. Ч.Хүрэлбаатар сайд мөнөөх л чихэнд дасал болсон хэдэн үгээ давтаж, “У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд 9.3 наяд төгрөгийн өр төлж, Монгол Улс өрийн дарамтаас ангижирсан” гэх тайлбар өгсөн юм. Гэвч үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн хугацаанд барагдуулсан өрийн төлбөрийг бэлдэж өгөөд буусан гэдэг.
 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн парламентын үед Сангийн сайдад хандан “Хүрэлбаатар сайдын төлсөн гэх бүх өрийг манай Засгийн газар бэлдэж өгөөд орхисон шүү дээ. Та яагаад үүнийг олонд хэлдэггүй юм бэ. Чингис бондын 400 сая ам.долларыг бид төлчихөөд 100 гаруй сая ам.долларын төлбөрийн мөнгийг бэлдэж өгөөд буусан. Таныг цахим орчинд “Өрөө төлчихлөө” гээд худал хэлж байхад би юм хэлээгүй шүү. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1.2-5.2 буюу нэг жилийн хугацаанд 4.4 хувиар эдийн засгаа өсгөж байсан” гэж улалзтал нь хэлж байв.

 
Үүнээс хойш өр зээлээ барагдуулж, эдийн засгаа сэргээх арга хэмжээ авах байтал Ч.Хүрэлбаатар олсон багахан хөрөнгөө хайр гамгүй цацаж, одоо эдийн засаг нь элгээрээ хэвтэж байна. Гэтэл “Өмнөх Засгийн газрууд их хэмжээний өр тавьж, 2016 онд элгээрээ хэвтсэн Монголын эдийн засгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар аварсан. Харин ч бид их өр төлсөн шүү” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жишим ч үгүй давтдаг. Үнэхээр Засгийн газар өрийн удирдлагаа хянаж чаддаг байсан бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байх байлаа шүү дээ. Учир нь, дэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд түүхий эдийн ханш өссөн нь үүний том баталгаа.

Цар тахлын нөлөөгөөр манай экспорт багассан ч эдийн засаг “сэрүүн” байх үед нөөц хөрөнгөө хэмнэж чадсан бол энэ хүндрэлийг ажрахгүй давах байв. 2020-2024 онд манай улс их хэмжээний өр төлөх байлаа. Харин цар тахлын нөлөөгөөр зарим төлбөрийг түр хойшлуулсан нь Ч.Хүрэлбаатарт олз, монголчуудад гай болохоор байна. 

Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 600 сая ам.долларын “Номад” бонд гаргасан. Энэ бонд 600 сая ам.доллар бөгөөд 5.125 хүүтэй 5.5 жилийн хугацаатай. Үүгээр 2016 оны дөрөвдүгээр сард гаргасан 500 сая ам.долларын Мазаалай бонд, нэг тэрбум ам.доллар 5.125 хувийн хүүтэй Чингис бондын өрийг төлсөн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг бага хүүтэй, хугацаа урттай ашигтай зээл гэж ард түмний өмнө хөөрцөглөж байсан ч бодит байдал дээр өрийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Засгийн газар, Сангийн яамны хариуцлагагүй үйлдлээс өрийн хэмжээ таазандаа тулж, валютын ханш тэнгэрт хадлаа. 
 
Дээр нь коронавирусийн цар тахал хүссэн хүсээгүй манай эдийн засгийг “туйлдуулж”, ажлын байр, жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесүүдийн “амыг барьж” байгаа энэ үед Сангийн сайдын зөв бодлого, байгаа оносон, чамбай арга хэмжээ юу юунаас чухал. Гэвч тэр сүүлийн үед УИХ-д сонгогдсон тойрогтоо тавиулах ирэх оны төсөв, “КОВИД-19”-ийн үед авч хэрэгжүүлэх ажиллагааны зардал зэрэгт л ач холбогдол өгч явна. Элгээрээ хэвтэж буй эдийн засагт мэдлэгтэй, зангарагтай сайд үгүйлэгдэж байна. 
 

Сахилга батгүй сайд салбарыг “унагадаг” бол Ч.ХҮРЭЛБААТАР улсыг “унагаж” байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-20 22:37:49
    Zochin: MAN buyu hurelsuhin zasagin gazar 12 oos 16 ond tavisan oriig tuvt muuldag.unende tom buteen baiguulalt buyu 21 aimgiig holboson zam erchim huchig nemegduulsen ub hotin zamig uneheer saihan bolgoson geed nudend haragdaj gart barigdahaar asar ih zuil hiiseen.ene bugdiig muu nerte chingis samuurai bondoor hiisen shuude.getel hurelsuh yuch hiigeegui.ene ornuudiig darhiin orond zugeer l halamj taraaj ulsiig hund baidald oruulj bn.mulgu eronhi saidaas salah yum san
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 22:57:40
    Zochin: ene ******** odoo uuruu hugshin honinii nacgui baij ymar ih zeel avch bn aa bidnii ir huuhed tatvar tulugch nar l tulun sh de ene nuhuriin ir huuhed tuluhgui sh de ygd gevel ene nuhuriin ur huuhed nacaarai ideed ch dyycahgui ed hurungutei boltson bg ted bc eh oroniihoo tuluu ch ajillajgui tatvar tuluhgui bugd ng tiishee zugtaagd l alga bolno ene nuhur ter ued hezeenii burhan boltson bn ene buhniig ene tootsoolchihcon bg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 21:43:26
    Мөнх : Нэг их хурлын хуралдаан дээр хүрэлбаатар тэр үеийн засагийн газарын гишүүнд өр гэж нэр өгөе гээдл байсансан одоо өөрт нь өрзээл гэж нэр өгвөл яасанюм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 14:54:45
    Өнөрбат: популист
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 14:12:59
    Mongol: MAN zasgiin yed or shirnii asuudal yarigdhaar 2012-2016 on gej ireed l AN-MAN ii yeiin heden bondiin neriig heleed l hetsuu, hatuugaa duudaad eheldeg. 2024 ond dahiad l 2016... geed unabal gaihah zyilgyi shu! Yaagaad gebel AN zasag barih gej uzsen on jiluud hamgiin oirhon n ter yum da! Kkk
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188