УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Асуудлыг дэмжиж байгаа. Хамгийн гол нь хууль батлаад эдийн засагт эерэг өөрчлөлт гардаггүй. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангахад Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээр нь хууль тогтоомжийг сурталчилах ажил хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг журмаар зохицуулдаг. Журам нь маш их хүнд суртал бий болгодгыг би нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэж байна. Хэдэн зуун дүрэм журам танай дээр овоолоотой байгааг Х.Нямбаатар сайд та өөрөө мэдэж байгаа. Шат шатанд хуулийн цоорхойг ашигладаг, хууль бус үйлдлүүд илэрч гарч байгаа шүү дээ. Та өөрийгөө өмөөрөх шаардлага байхгүй. Шат шатандаа анхаарах ёстой. Ойлгомжгүй олон хууль гаргаад яах юм бэ. Маш олон хүнийг чирэгдүүлдэг. Журам боловсруулж байна гээд хоёр, гурван сар болдог. Зарчмын асуудалтайгаа нүүр тулж сурцгаая. Бүх зүйл сайхан болж байгаа мэтээр тал засаад яах вэ. Зарчмын асуудалтайгаа нүүр тулж сурцгаая.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би дэмжихгүй үг хэлж байгаа юм. Амарсайхан гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Бид бие биедээ пялдаганаад байж болохгүй. Улс орныхоо хувь заяаг шийдэх хуулийг ярьж байна. Нэг заалтаараа УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй, нөгөө хуулиараа хууль санаачлах эрхгүй мэт харагдаад байна. Үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг зөвхөн Засгийн газар санаачилна гээд заачихсан. Энэ мэтийг анхаар. Юм юманд эмзэглээд байж болохгүй. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Засгийн газар анхаарах ёстой гэсэн байна. Ингэж болохгүй. Өнөөдөр маргалдаад байх шаардлагагүй. Бид хэзээ нэг цагт иргэн болно. Иргэн болоход энэ хууль яаж хэрэгжих вэ гэдгийг харж, хуулиа батлах хэрэгтэй. Дөрвөн жилийнхээ явцуу эрх ашгийн төлөө байж болохгүй. Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэнтэй холбоотой баримт бичгийг олж авч чадахгүй байна. Их хурал эрүүл саруул байх ёстой. Энд олон нийтийн дуу хоолой хэрэгтэй. Харилцан ойлголцол хамгийн чухал. Тэгж байж төрийн үйл ажиллагаа тогтвортой явах болно. Бид ард түмний эрх ашигт харшилдаггүй хууль гаргах ёстой. Хэрвээ энэ хуулийг батлах гэж байгаа бол хоёр, гуравдугаар зүйлийг хэлэлцүүлгийн шатанд хасаад явна биз. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд УИХ хяналт тавина. Энэ мэт асуудлаа анхаараад явах нь зүйтэй болов уу.
| Ц.Даваасүрэн: Дөрвөн жилийнхээ явцуу эрх ашгаар хууль баталж болохгүй |
|
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |