• Өнөөдөр 2025-03-16

А.Амбасэлмаа: Түргэвчилсэн тестийн хариу 97-98 хувийн баталгаатай

ХӨСҮТ-ийн Тнадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. "Амгалан гаалийн газрын ажилтны ойрын олон дам хавьтлын хэчнээн хүн байгаа вэ. Өчигдрөөс Архангай аймгийн иргэдийг түргэвчилсан оношлуураар шинжилж нийслэлд нэвтрүүлж эхэлсэн байна. Урьд нь ингэж болоогүй юм уу" гэх асуултад тэрбээр "Гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүнд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар бүгд хариу нь сөрөг гарсан. Дам хавьтлын 114 хүнээс шинжилгээ авна. Бид коронавирусийн халдварын голомттой бүсийн иргэдийн PCR-аар шинжилж нэвтрүүлж байгаа. Архангай аймгийн Батцэнгэл суманд голомт бий.
 
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тусгаарласан хавьтлын давтан шинжилгээг хийж байгаа. Мөн олон хүнтэй байгууллагад тандалтын судалгаа хийж байгаа. Энэ үеэр Гаалийн ажилтнаас илэрсэн. Түргэвчилсэн тестийн хариу нь 97-98 хувийн баталгаатай. Ганц, нэг батлагдахгүй тохиолдол байж болно. Ямар ч үед бид түргэвчилсэн оношлуураар шинжилнэ" гэв.

А.Амбасэлмаа: Түргэвчилсэн тестийн хариу 97-98 хувийн баталгаатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188