
Монгол ардын намынхан үе, үе үнхэлцгээ хагартал айна. Сүүлийн өдрүүдэд МАН-ынхан ард түмнээсээ хамгийн их айж, сандарч байгаа улс. Ерөнхий сайд нь хүртэл хуучин сайд нартайгаа нүүр тулчих вий гэж айж, зугтаад л байх газраа олж ядаж байгаа гэх. Тиймдээ ч "Бүх сайдаа намынхнаасаа сонгоно" гээд тэр чигтээ улайраад, дайрчихаж чадахгүй бөмбөгнөж байгаа юм билээ. Аргагүй дээ баталсан хуулиасаа биш юм аа гэхэд ард түмнээсээ хааяа ч болов айж, чичирч байх хэрэгтэй. Энэ нь МАН-ынханд төдийгүй төрд эрх барьж буй хүн бүрд тийм ч муу, сөрөг үзэгдэл биш болов уу. Магадгүй МАН-ынхан Ардчилсан намынхныг заавал хэн нэгэнд, хэсэг бүлэг хүмүүст, олон нийтэд таалагдаж, тал засахдаа ашиглаж, багажаа болгодог байна. Тиймээс Ардчилсан намыг хол хөөж чадахгүй, ойрхон гүйлгэж байгаад л аминд тулсан үедээ бариад, бариад авчихдаг бололтой дог. Хэрвээ дан дээлтэй сайд нарыг давхар дээлтэй гишүүдээр солихоор болвол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намынхнаас заавал ганц, хоёр гишүүн татаж, чангааж оруулж ирээд сайдын суудалд залах болов уу гэсэн хүлээлт олон нийтэд бий. Тэгэхгүй бол монголчууд Л.Оюун-Эрдэнийг намтай нь хамт хэмлэдэгээрээ хэмлэж, зэмлэдэгээрээ зэмлэнэ биз. Үүнийгээ ч өөрсдөө мэдэж байгаа нь гарцаагүй. Улстөрчдын бүлэг тодорхой болж, нэгнийхээ өрөөнд бөөгнөрч байгаа энэ цаг үед Ардчилсан намаас хэн нь, аль бүлэгийн хүн надад, манайд хэрэгтэй вэ гэдгээ ч тооцоолчихсон бэлэн байгаа байх.
Ингээд сайдын суудалд горилогчид тун богинохон хугацаанд Үндсэн хуулийн цэцээр ард түмний дундаас гарсан нийгмийн гэрээг өөрчилж, систем, хяналт, тэмцэлийн том аюул нүүрлэж байгаа. Үндсэн хуулийн цэц долоо хоногийн дотор нийгмийн хэлэлцээр, улс төрийн системийг эвдэж байгаа цаад хор уршиг нь хэдэн сайд солигдохоос хэд дахин аюултэй. Тухайлбал, Монгол Улсын хуулийн заалтыг хэзээ ч хамаагүй Үндсэн хуулийн цэцийнхэн өөрчилж, нэмж, хасдаг муу зан суучихаж байгаа юм. Уг нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бүртгэлтэй бүх нам, ард түмнээс санал асууж, хэчнээн хоног хуралдаж, нийгмийн бүх түвшинд зөвшилцөж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх шийдвэрээ гаргасан байдаг.

Тухайн үед Ерөнхий сайд танхимаа өөрөө томилох, УИХ-аас хараат болж, төсвийн зарцуулалтаа хийж чаддаг боллоо гэдгийг олон нийтэд мэдээлж байсан юм. Гэтэл өнөөдөр ард түмэн Үндсэн хууль гэх хамгийн том өмчөө Үндсэн хуулийн цэцээр дамжуулж, хэдхэн сайдад, тэдний албан тушаалын төлөөх тэмцэл, шуналыг гүйцэлдүүлэхээр алдчихаад, муу царайлаад сууцгааж байна.
| МОНГОЛ АРДЫН НАМЫНХАН АРД ТҮМНЭЭС АЙХААРАА Л АРДЧИЛСАН НАМЫНХНЫ БАРААГ ХАРДАГ |
|
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |