Үе үеийн Ерөнхийлөгч нар хоорондоо таардаггүй, хэн нь ч "Энэ улсын Ерөнхийлөгч байсан шүү дээ" гэх зангаргагүй, дипломат ёсонд суралцаагүй нь өчигдрийн уулзалтын дүрс бичлэг, гэрэл зургуудаас нь тодхон харагдлаа. Нэг л их ташуу, жишүү харж хямсайж суусан гэдгэр хүмүүс. Тэд өөрсдийгөө Ерөнхийлөгч байсан, байгаа гэх хувийн эрх ашгаа л нэгдүгээрт тавиад байх шиг. Уг нь улс эх орныхоо төлөө Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, эдийн засгийн олон асуудал дээр эвлэлдэн нэгдэж, ойлголцож, санаа бодлоо илэрхийлж, нэгэндээ зөвлөдөг баймаар. Гэтэл Ерөнхийлөгч нар нэгэндээ “Энэ яах нь хамаа алга. Бидний үе мултарсан. Ясаа янгинатал, чөмгөө дундартал зүтгэдэг юм даа. Одоо яая гэх вэ” гэсэн янзтай муухай царайлж, муу санаалчихаад сууж байхыг нь харах ард түмэнд хүйтэн, хоосон, хайран л санагддаг юм байна.

Тэд үеийн үед л ийм хүйтэн, тийм хөндий байж, борог амьдралтай монголчуудаа бүлтэлзүүлдэг. Яг л авахуулсан, авахуулдаг зураг шигээ “Та нар надад хамаагүй шүү" гэсэн байдлаар бие биетэйгээ харилцаж ирсэн. Тэд энэ байдлаа уулзалтын зураг, богино хэмжээний бичлэгээр дахин баталж байгаа юм. Х.Баттулга, Н.Багабандиас эхлээд л уулзалтын ширээний ард өргөж авчраад тавьчихсан юм шиг царайлахаас биш, юун улс эх орон, юун эдийн засгийн байдлыг хэлэлцэж, засаж, залуурдах гэх шинжтэй харагдана лээ. Камерын ард, хөшигний цаана орчихоороо инээд алдаад л зүгээр болчихдоггүй л байлтай. Ямартай ч “Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” гэх тэдний тухай цагаан мэдээ цацагдсан ч хайнга, хүйтэн уулзалт болсон нь хэнд ч илт байлаа.
Тэднийг улстөрийн хүрээллийнхэн бие биедээ ясны дургүй гэдгийг нь нэг ч үг хэлж амжаагүй, ямар ч үйлдэл үзүүлээгүй байхад нь мэддэг бол, одоо олон нийт мэддэг болжээ. Төрийн тэргүүдийн үг, үйлдлээс харвал, тэдний харилцаа яг л үгийн сүлжээ шиг Ц.Элбэгдорж Х.Баттулгад дургүй, Х.Баттулга У.Хүрэлсүхэд дургүй, Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид дургүй, Ц.Элбэгдорж Н.Багабандид дургүй гээд л хөврөхөөр байна. Тухайлбал, Н.Багабанди "Ц.Элбэгдоржтой хэзээ ч уулзахгүй гэдэг"гэх мэдээ гарч олны ярианы сэдэв болж байсныг уншигч та санаж байгаа болов уу.
_20210121183137.jpg)
Мөн 2021 оны нэгдүгээр сарын 21-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорч байв. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акц удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байгаасай гэдэг үг бол төрийн гурван өндөрлөгийн шууд илэрхийлэл байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Миний бие улстөрөөс явж байгаа юм биш, шударга шүүхтэй, АТГ болон бусад хуулийн байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, гэмгүй хүмүүсийг ял оноож, гэсгээдэг, улстөрийн зорилгоор өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй. Манай ард түмэн үүнийг анхааралдаа авч, хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна” хэмээн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ард түмэнтэй нь хамт муухай харагдуулаад цэвэрхэн гэгч нь танхимаас гарч явсан.

Харин тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Х.Баттулга уй гунигтай үйл явдал болж буйг онцолж “Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэхчилэн олны дунд үүсч байсан мянга мянган эргэлзээг тайлах гэж мэдэгдэл хийж байсан нь саяхан. Тэд олны өмнө яг тэр танхимдаа гаргаж буй шийдвэр, мэдэгдлээрээ үзэлцэж байв. Харин орой нь Ерөнхий сайдын өрөөнд жинхнээсээ зодолдсон гэдэг. Тухайн үед ч энэ мэдээ гарч байсан боловч олонд үнэн, худлыг нь мэдэгдүүлэхгүйгээр хав дараад өнгөрч байсан. Харин тус өрөөнд “Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөхөд нь У.Хүрэлсүх Б.Баттулгын уруулыг язартал цохисон” гэдгийг батлах хэд хэдэн хүн байсан гэдгийг эх сурвалжууд онцолдог.
П.Очирбат анхны Ерөнхийлөгч гэдэг утгаараа жаахан буйр зааж хэн хэнтэй нь найрсаж, эвтэйхэн байхыг хичээдэг юм болов уу. Харин дотроо бол тэднийгээ хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгадаг л байлгүй. Манай улс ийм л хэдэн Ерөнхийлөгчтэй байсан, байгаа. Цаашид тэднийг олон уулзалт зохиож, элэгсэг дотно мэт харагдаасай гэж хүсэхээс илүү дараа дараагийн Ерөнхийлөгчид түшигтэй, улс эх орныхоо буйрыг эргэж хардаг, сахидаг нэг сэтгэлтэй байгаасай гэж хүснэ, бид.

| ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН УУЛЗАЛТ ЯМАР "ХҮЙТЭН" БАЙВ АА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |