Хэрвээ МАН яллагдагчдынхаа бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр нээлттэй сонсгол хийвэл нөгөө дөрөв ёстой баларна даа. УИХ-ын гишүүд ямар их булхай, луйвартай, урт гартай хүмүүсээ авч үлдэх гэж улайрч байсан нь тодорхой болж, бүгдийнх нь хөлс асгараад л, заримынх нь өмдний шуумаг нь хүртэл чичигнэсэн халуухан яриа өрнөх юм биш үү, Ерөнхий прокурор оо, Ерөнхий сайд аа. Нээлттэй сонсгол хийж бүгдийнх нь асуудлыг олон нийтэд ил болгочихоод хуулийн дагуу шалгах ёстойгоо шалгаж, ял шийтгэл хүртэх нэгэнд нь хүртээж чадвал тун аштай юу даа. Даанч одоогийн байдлаар Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д дахин хүргэх эсэх нь тодорхойгүй байгаа. Улсын Ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг хоёр дахь удаагаа гаргах тохиолдолд "Нээлттэй сонсгол хийнэ" гэсэн тодорхой хуулийн үндэслэл байдаггүй гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Тиймээс дээрх дөрвөн гишүүний асуудлыг хэрхэн, яаж шийдэх нь тодорхойгүй хэвээр. Харин МАН-ынхан бушуухан мартуулахын тулд янз бүрийн арга сэдэж байгаа биз.
(1).jpg)
Мөрдөн шалгах байгууллага нь дээрх дөрвөн гишүүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, прокурорууд нь яллагдагчаар татах тогтоол баталчихаад байхад эрх баригчид олонхоороо эзэрхэж, гишүүдээ авч үлдлээ. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, үүнээс үүдэж удаашрах нь гарцаагүй болж байгаа юм. Халдашгүй байдлын дэд хорооныхон яллагдагч дөрвөн гишүүний асуудлыг шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэмээн зарим хүмүүс хардаж буй. Учир нь, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Б.Батболд нар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн. Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өвчтэй, зовлонтой болж нүүрээ буруулаад алга болсон нь нэг л но-той.
Халдашгүй байдлын дэд хорооныхон “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотой Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын УИХ-ын тухай хууль зөрчсөн гэж үзэх хэд хэдэн үндэслэл бий юм билээ. Тухайлбал, тус хуулийн 8.1.23-т “Гишүүн хэлэлцэх гэж буй асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсвэл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлуудаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзана” гэж хуульчилсан байдаг. Үүнийг УИХ-ын гишүүд нь зөрччихсөн гэсэн үг.

МАН өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны төлөө дэвшилтэд улс төрийн хүчин болно” гэж мэдэгдсэн байдаг. Мөн "Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, олон нийтийг бухимуулсан, ёс суртахууны асуудал гаргасан хэнд ч цаг алдалгүй хурдан арга хэмжээ авна” гэдгээ МАН-ын удирдлагууд мэдэгдэж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Харин бодит байдал дээр МАН-ынхны баталсан дүрэм журмаа хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өрийг нь өөрөөр нь төлүүлье. Хэрвээ Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийг хуулийн байгууллага албан ёсоор шалгах шаардлагатай бол МАН-ын гишүүнээс түдгэлзүүлнэ" гэж байв. Харин эрх баригч МАН-ынхан эхнээсээ хэлсэн амандаа хүрч чадахгүй, бүдэрж буй юм. Харин дараагийн удаа МАН-ынхан ямар нүүдэл хийхээр санаархаж, ард түмнийг, хууль, шүүхийн байгууллагыг доромжлох гэж буйг таах аргагүй.
Юу ч хийсэн хэнээс ч айдаггүй, цагдаа, шүүх, хуулийн байгууллагынхныг мөнгөөр “зодож” аргалдаг УИХ-ын гишүүдэд “Манай улсад хууль үйлчилдэг шүү” гэдгийг мэдрүүлээд өгөөч, Б.Жаргалсайхан прокурор оо. Хэрвээ тэгж чадахгүй бол эрх мэдэлтнүүд та бүхний ажлыг цаас, зоос төдийхнөөр харж, таныг болоод танай байгууллагынхныг тоглоом болгон нааддаг болох нь ээ. Магадгүй таны хийх ёстой дараагийн ажил МАН-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай нээлттэй сонсгол хийхээс эхлэх байх гэж найдаж байна.
| МАН ДӨРВӨН ЯЛЛАГДАГЧЫНХАА БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХЭЭР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙЕ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |