Нэгэн цагт банкны захирал, ТУЗ-ын дарга гээд мандаж явсан эрхмүүд алга урвуулахын хооронд шоронгийн хаалга татна гэж зүүдлээ ч үгүй биз ээ. Гэвч Хөгжлийн банканд нүүрлэсэн хулгай, тонон дээрэмдсэн төрийн түшээдийн дуулиан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр зарим нь яллагдагчаар татагдчихсан, зээлээ яаж төлөх тухай толгойгоо гашилган, байж ядан сууна. Тухайлбал, эрх мэдэл, албан тушаал байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авч, зориулалтын бусаар ашигласан нэр бүхий зээлдэгч нарыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 зээл, 66 зээлдэгчийн зээлийн 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон талаар тус банкнаас мэдээлсэн байдаг.
Тиймээс АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл олгосон болон авсан нэр бүхий 12 хүнийг саатуулан шалгах саналыг шүүхэд хүргүүлж, хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорьсон байдаг.
Харин анд нөхөд, хамаатан садандаа ногоон гэрлээр их хэмжээний зээл олгосон 20 гаруй УИХ-ын гишүүний нэр холбогдож, заримыг нь хуулийн байгууллагаас эрчимтэй шалгаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хас банкны барьцаанд байдаг өөрийн хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримтаар хоёр удаа зээл авсан болох нь хяналт, шалгалтын үеэр илэрсэн гэх. Харин тэрбээр хийсэн гэмээ нуухын тулд гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаа тухайгаа цахим хуудсаараа яаралтай мэдэгдэж, шударга гишүүний дүрд хэсэгхэн хугацаанд тоглоод амжсан.
АТГ шалгагдаж буй 69 компанийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий этгээд тэргүүлж буй мэдээлэл бий. Энэ мэтчилсэн хамаарал бүхий этгээддээ улс төрийн нөлөөг ашиглаж зээл авсан гишүүд дор бүрнээ сандралдаж, би авсан, чи авсандаа тулж, эхнээсээ шоронгийн хаалга татах нь тодорхой болчихлоо хэмээн бэмбэгнэж сууна гэхэд хилсдэхгүй.
.jpg)
Төр засгаас иргэдээ “Танд тусалъя, таны бизнесийг дэмжиж, өргөжүүлэхийн тулд бага хувийн хүүтэй зээл олгоё” гээд янз бүрийн сан байгуулж хэдэн тэрбумаар нь зээл олгодог жишээ зөвхөн Хөгжлийн банкаар дуусахгүй. Өмнөх ЖДҮ-гийн асуудал яг л өнөөдрийн Хөгжлийн банкны дуулиан шиг урт гартай улс төрчид нь хөлжөөд л дуусаж байсныг та санаж байгаа болов уу. Харин зээл тусламж хэрэгтэй, гэрийнхээ нэг өрөөг ажлын байр болгочихсон, нүхэн гарцын өрөө түрээсэлж суудаг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж чадахгүй тэд ч үндэсний үйлдвэрлэл гээд эсгий углааш, тоглоомон хүүхэлдэйгээс давахгүй сууна. Харин жаахан томорчихсон, хэн нэгний нөлөө бүхий хүмүүс зээлээ төлөхгүй байх муу арга сурчихсан байдаг нь нууц биш. Гэхдээ улсаас хэн нэгнийг дэмжих, хэн нэгэнд туслах зорилготой хэдэн тэрбумаар нь зээл олгож, урт гартай улс төрчдийг хооллоод заримыг нь өгөөшөө болгож шоронд хатааж улс төр хийх хэрэг байна уу.
Дээрх асуудлууд намжаагүй байтал дахиад л салбар бүрд хөнгөлөлттэй зээлээр туслах тухай хөтөлбөрүүд санаачлаад эхэлчихсэн байна. Тухайлбал, Засгийн газар аялал жуулчлалыг сэргээх зорилгоор аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор арван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ мэтчилэн цагаан хоолойгоор тэр сангаас "Бага хүүтэй зээл аваарай" гээд зарлах нь холгүй байна. Монголын төрөөс зээл авахгүй улстөрч гэж алга. Бүгд зээлийг өөрт ашигтайгаар хэрэглээд сурчихсан. Гэхдээ хэдэн жилийн дараа хэчнээн хүнийг яллах бол гээд таамаглахад ч бэрх байна.
Тиймээс УИХ-ын гишүүд, сайд, дарга нар бодлоготой хандаж, бусдын боломжийг булаахдаа болгоомжтой байхгүй бол ар араасаа шоронгийн хаалга татаад дуусах вий дээ.
| ЗЭЭЛ АВБАЛ ШОРОНД ОРНО |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |