“Арай ч дээ, ард түмэндээ үнэнийг хэлж, нөхцөл байдлаа ойлгуул л даа, хийж чадах, чадахгүй ажлаа тодорхой хэл. Шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа танаж, төсвийн тодотгол хий” хэмээн Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Байнгын хороодын дарга, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нарт хатуухан даалгавар өглөө. Ерөнхийлөгчийн энэ удаагийн үүрэг, чиглэл “Ниргэсэн хойно нь хашхирав” гэдэг шиг л юм болов. Учир нь, тэрбээр өмнө нь хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахуун, эрүүл мэндийн асуудлаар Засгийн газрын гишүүдтэй уулзаж,“Ажлаа хий” гэж хэлсэн л юм байна, хөөрхий. Даанч үгэнд нь орсон хүн, орох хүн байгаагүй бололтой. Иймд Ерөнхийлөгч “Өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүрлээ” хэмээн бухимдав.
(1).png)
Яг үнэндээ, олон улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс болон, нэр нөлөө бүхий эдийн засагч, улстөрчдийн ярьж буй жишээнээс иргэд ойлгож байгаа биз ээ. Дэлхий даяараа коронавирусийн цар тахлаас бүрэн ангижирч чадаагүй байтал Орос, Украины дайн олныг үймүүлж, өнөөдрийн манай улсад үүсээд буй үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол бий болж, олон хүнийг хоолгүй хоноход хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нь газрын тосны үнэ хоёр дахин, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа үр тариа, мах, ургамлын тос 30-40 хувиар нэмэгдсэн энэ үед монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амь зууж, аж төрж байна.
Иймд УИХ, ЗГ харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулж, хурдан шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг иргэдээс Ерөнхийлөгч хүртэлх бүх шатны дарга, цэрэг ойлгож байгаа. Гэвч холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, сайд, дарга нар “Ямар нэгэн арга хэмжээ авах юм сан” хэмээн сэтгэлээ чилээх нь битгий хэл хуруугаа ч хөдөлгөхгүй суугаад борог амьдралтай ард түмэн нь бухимдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг ерөнхийд нь ойлгочихсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр өмнө нь өгсөн даалгавраа дахин өгч байгаа бололтой. Магадгүй, ажлаа хийж иртэл нь “Даалгавар өгөөсэй” гэж хүсэх хүн олон болов уу. Тэрбээр “Ор нэр төдий зүйл хиймээргүй байна. Дорвитой, зоригтой алхам хийж, нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр онцгойлон анхаарч, хавар тариалалтаа сайжруул. Хүнсний бүтээгдэхүүнээ гадаадаас авахгүй, дотооддоо хэрэгцээгээ бүрэн хангадаг болмоор байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид үүнийг маш сайн ойлгосон, ойлгууллаа. Харин одоо сэтгэл, зориг гарга” хэмээн агаарын, агаарын төлөвлөгөө ярьж, хэр биелүүлэхийгээ “Өөрсдөө мэд” хэмээн хэдэн сайддаа даатгаж байгаа бололтой. Тэд ч биелүүлэх нь юу л бол.
.png)
Хэзээ ч юм дээ. Ерөнхийлөгч дээрх даалгавраа УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хэд хэдэн удаа ярьж, яаралтай арга хэмжээ авч, шуурхай ажиллах даалгавар өгч байсан бололтой юм. Өчигдөр хурлын үеэр энэ тухайгаа ахин, дахин л яриад байна лээ. Гэвч бодит байдал дээр хэн нь ч даалгавраа хийлгүй, “Чихгүй толгой царайлаад” эсвэл үл тоомсорлоод Ерөнхийлөгчид бараалхаж байна гэж ойлгохоор байв. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн өгсөн даалгаврыг хагас дутуу ч болтугай биелүүлэх гэж оролдсон ч юм уу, үнэхээр санаа нь зовсон юм уу ямартай ч дэвтрээ дэлгэж, ямар нэг юм тэмдэглэж суугаа харагдсан.
Түүний хамгийн эхний төлөвлөгөө нь өнгөрсөн долоо хоногт хийсэн цаг үеийн асуудлаарх мэдээлэл байлаа гэж таамаглаж болмоор. Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд заримыг нь цээжээрээ хамгаалж, харин дургүйг нь хүргэж, дайсагнасан нэгэнтэй “Нэгийгээ үзэх” тухай зарлаж, бүр болохгүй, хүчин мөхөствөл ард түмэнтэйгээ нэгдэх тухайгаа тодорхой хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз. Харин эрхэм Ерөнхий сайдын хоёрдугаар төлөвлөгөө бол эдийн засгийн хямрал, төсвийн тодотголыг танах гэх мэтчилэн Ерөнхийлөгчийн даалгаврын дагуу хийх гэж бодсон, шаардлагатай гэж үзсэн хуулийн заалт, тодорхой ажлуудаа “Ажлаа хий” уриатай залуучуудын жагсаал зохион байгуулж, иргэдийн санал бодлыг өөрийн биеэр гарч ирж сонсож, хүлээн авч, жагсах тухай, жагсаалын тухай юу ч мэдээгүй дүр эсгэж байгаад эхлүүлсэн гэх хардмаар. Ерөнхий сайд жагсагчдаа хийх ажлынхаа 15 бүлэг бүхийг саналыг хүлээн авч, Засгийн газрыг яаралтай хуралдуулж, иргэдээс оноо авч байлаа. Уг нь манайхан "Ажлаа хий" гэж нэг ч лоозон барьж байгаагүй. Нөгөө л нэг "Огцор" гэдэг бодлоггүй үгээрээ далайж, хоолойгоо сөөтөл хашхирдаг ард түмэн шүү дээ. Тэгээд ч зогсохгүй харуй бүрий болж байхад Ерөнхий сайд мөн л өөрийн биеэр гарч ирж, 15 бүлэг асуудлаас 11-ийг нь Засгийн газар, УИХ-аар үе шаттай шийдэх тухайгаа мэдэгдэж, бараг амьд байгаа дээрээ гэртээ харь ухааны юм ярьж, уриалж байв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдрийн жагсаалын үйл явдал, дүр зургийг томоор нь ажиглавал, Ердөө л Ерөнхий сайдын төлөвлөгөө байсан гэдэг нь тод, том харагдаж байв.
.jpg)
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХ ХҮН БИЙ ЮҮ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |