Ерөнхий сайдын бяр дуусчихав уу, тэр бярдахыг ч хүсэхгүй муухай аашлаад байна уу. Ямартай ч ааш нь эвдэрчихэж. Энэ зангаараа хүмүүсийг айлгах гэж байгаа бололтой. Уг нь хоёр сарын өмнө хилээ нээж, “шар” түвшинд шилжиж буй сайхан мэдээг бидэнд дуулгачихаад индэр дээрээс инээмсэглээд бууж байлаа. Өнгөрсөн хугацаанд манай улсад төдийгүй дэлхий дахинд чих халууцуулсан олон асуудал өрнөлөө. Энэ ч утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдлыг ажиглаж, анзаарч байгаад ямар алхам хийвэл зөв болохыг бодож, бодож ямартай ч ээлжит мэдээллээ өчигдөр хийлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөхдөө баахан зовлон тоочиж, тоочиж “Амаргүй байна” гэх үгийг хэдэнтэй давтав. Тухайлбал, “Орос, Украины асуудлаас болж монголчууд бүтэн сар талцаж байгааг, манай улсын эдийн засаг сэхээний орон дээр байгааг, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлаж, хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, хэний ард хэн байгааг өдрөөс өдөрт мэдэж буй тухай, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг дэлхийн номер нэгт бичигдэж байсан гэмт хэрэгтэн гэгдэх Эль Чапотой зүйрлэсэн, Х.Баттулгыг зөвлөхөөсөө чөлөөлсөн, Монгол банкны Ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална, албан тушаалд нь санаархагчдыг “Сарвуугаа татаарай, амбицаа татаж сур” хэмээн зандарчихаад, өөрийгөө огцрохоос айхгүй. Харин улстөрийн үхдэл болохоос айж байна” хэмээн бухимдал, бачуурлаа илэрхийлээд амжлаа.
Мөн Төрийн ордонд хүчин мөхөствөл бүхнийг ил болгочихоод, бүгдтэй нь “унахад” ч бэлэн байгаа гэх санаагаа ч нуусангүй. Харин ч эхний байдлаар өөрийг нь оролдоод байгаа “хорхойнуудад” онцгойлон анхааруулах дохио өгч, чимээгүй болгох шүглээ үлээлээ гэж болохуйц тайлбарыг хөнгөхөн шиг өгчихлөө.
Яагаад гэвэл, Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудлыг дэлгэж, эрх мэдэлтнүүдийн бухимдлыг төрүүлж, олон жил нуугдаж байсан фракцуудыг хөдөлгөж, олон дайсныг тал бүрээсээ зэрэг дайрах нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийнхөө тавьсан хавханд өөрөө орчих гээд их л сандарч байгаа бололтой. Тэгж тэвдэхдээ “Та нар аятайхан байгаарай” хэмээн хажуу хавирганаасаа хазалсан бүхэн рүүгээ “далайж”, энд, тэндэхийн өрөө шагайж явсан залуусыг загнаад, заримыг нь заначихлаа. Ерөнхий сайдыгаа улс төрийн “махчин”, хэрцгий “амьтан” гэж хэлж байгаа юм биш. Харин иймэрхүү үг, үйлдэл үзүүлэхэд нь энэ цагийн асуудлууд нөлөөлсөн нь гарцаагүй болов уу гэж бодож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зарим нэр нөлөө бүхий хүмүүс, Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд “Ерөнхий сайдын ажил амаргүй. Яс янгинуулдаг ажил шүү. Энэ цаг үед Ерөнхий сайдаар ажиллах бүр ч амаргүй байгаа даа” хэмээн бичсэн нь түүнийг жигтэйхэн их хөөрхийлж өрөвдөөд ч байх шиг, эсвэл “яадаг билээ” гээд хойдохыг нь уншаад ч байгаа юм шиг янзыг нь үзэв үү гэлтэй.
Яг үнэндээ ард түмэн Л.Оюун-Эрдэнийг "Ерөнхий сайдынхаа, намынхаа даргын ажлыг хийж чадахгүй байна" хэмээн харж, нөгөө л “огцор” гэдэг бодлогогүй үгээрээ “далайж” байна. Арга ч үгүй юм уу даа, өнөөгийн Монголын эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, хомсдол, ядуурал гээд бүтэж байгаа юм үнэндээ алга. Тиймээс буруу бүхнийг л Ерөнхий сайд руу чихнэ биз дээ. Үүнээс гадна “Эрдэнэс монгол” ХХК болон Хөгжлийн банктай холбоотой нөхдүүдийн зүгээс ирж буй салхи түүнийг хамчихаж мэдэхээр байгаа учир тэр дараагийн нүүдлээ хэрхэн зэвүүн хийхээр тооцоолж, яаж зангаргатай загнах тухайгаа төлөвлөж, үзэж тарж байгаа биз дээ. Энэ бүхэнд түүртэж, цуцсан Ерөнхий сайд сүүлийн үед ууртай байх шинжтэй шүү, янз нь.
| ЕРӨНХИЙ САЙД УУРТАЙ БАЙНА |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |