Хэний захиалгаар, хэн шахаад, хэн эзэмших гэж яарсандаа “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов гэх асуулт сүүлийн өдрүүдэд хариулт нэхэж буй. Үнэхээр улсад ашигтай шийдвэр үү, эсвэл хэсэг бүлэг хамсаатнууд халаасаа зузаатгах дараагийн ажилдаа ханцуй шамлан оров уу хэмээн хардах хүн олон. “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улсад ашигтай байсан юм бол өнгөрсөн жилүүдэд яагаад сэргээж болоогүй юм бэ, “Асгат”-ын мөнгөний ордыг хэн ямар үндэслэлээр хав дарчихаад одоо гаргаж ирж байна вэ гэх асуултууд ч ар араасаа хөврөх биз.
Учир нь, сүүлийн 20 гаруй жил “Асгат”-ын мөнгөний ордыг бүрэн ашиглаж, эргэлтэд оруулж чадаагүй. Тус ордын лиценз Монгол, ОХУ-ын “Монголросцветмет” нэгдэлд ийм болон жил ганц ч үйл ажиллагаа явуулахгүй гацсан шалтгааныг холбогдох дарга нар нь санхүү, хөрөнгө оруулагчтай холбож тайлбарладаг болоод удаж байв. Хэрвээ дээрх асуудлыг шийдэж чадахгүй, шаардлагагүй бол “Асгат”-ын мөнгөний ордыг дахин 20 жил хав дарчихаад, ахицгүй хэмээн сууж байж мэднэ дээ, тэд. Үүнээс гадна 2019 онд Байгал орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат 19 аж ахуйн нэгжийн 23 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж байв. Үүнээс харахад, манай улс төрийнхөн уул уурхайд түшиглэж ажиллахаасаа татгалзсан гэхэд болмоор ч юм шиг. Гэтэл одоо гэнэт, яагаад. Нөгөө л шинэ сэргэлтийн бодлого уу.
.jpg)
“Асгат”-ын мөнгөний ордыг 15 хүдрийн бүстэй, 2247 тонн мөнгөний нөөцтэй, цаашид 6.8 тонн болж өснө гэж таамагладаг юм билээ. Тус орд газарт “Апекс силвер” компани 1995 онд хайгуул хийж, 1998 онд “Сибгипроцветмет” эрдэм шинжилгээний хүрээлэнтэй “Монголросцветмет” компани хамтарсан судалгаа хийж 77 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Харин 2019 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах “Асгат”-ын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, 49 хувийг эзэлдэг оросууд өөрсдийн хувиа "Монголын зэс"-д худалдсан билээ. Тус орд газар нь дэд бүтэц, автозам, төмөр зам байхгүй. Ордын нөхцөл хүнд буюу 3000 метр өндөрт байрладаг гэх олон бэрхшээлтэй асуудал ярьдаг байсан бол одоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, олон хүн баярлаж, хэсэг дарга нар нь баярлуулж байгаа бололтой.
Харин эрх баригчдын ярьж байгаагаар “Асгат”-ын мөнгөний ордыг улсад ашигтай гэж үзвэл, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар багадаа 530-800 сая ам.долларын ашиг хүртэж нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэд дахин өсөх эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг гишүүд онцолж байгаа юм. Одоогоор “Асгат”-ын мөнгөний ордын ердөө нэг тусгай зөвшөөрөл дэх тогтоосон нөөцийг үнэлсэн. Цаана нь гурван тусгай зөвшөөрлийн нөөц тодорхой бус байгаа.Тэгэхээр нөөц нэмэгдэхийн хэрээр хүртэх ашиг ч өснө гэдгийг салбарынхан тайлбарлаж буй.

"Асгат"-ын мөнгөний ордыг ашиглахад төвийн дэд бүтцийн шугамд холбогдоогүй, газар зүйн байршил алслагдмал, баяжуулах технологи, үйлдвэр, хөрөнгө оруулалт зэрэг олон асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай болж байгаа юм. “Тэгээд үр шимээр нь Баян-Өлгий аймгийн төдийгүй улсын эдийн засгийг сэргээх боломжтой” хэмээн Ерөнхий сайд тус аймгийн иргэдэд амлаад, алга ташуулаад амжсан.
Тодруулбал, “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг зөвхөн Монголын талаас шийдэх боломжгүй, заавал ОХУ-тай хамтрах шаардлагатай. Учир нь Асгатын мөнгөний орд руу хүрэхэд ОХУ-ын хилээр нэвтэрдэг. Түүнчлэн ордын хүдрээс зэс, мөнгө, сурьма, мышьяк, цайр, хар тугалга, кадми зэрэг олон төрлийн элемент бүхий нийлмэл хам баяжмал гарган авах боломжтой ч баяжуулах технологийг өдийг хүртэл шийдэж чадаагүй гээд олон дутагдалтай тал бий. Гэхдээ манайхан энэ чиглэлээр Оросын компанитай хамтарсан судалгааны ажлыг хийж эхлүүлжээ. Мөн дэд бүтцийн асуудлыг тодорхойлох зорилгоор УУХҮЯ-ны захиалгаар БХБ-ын сайдын өнгөрсөн оны багцад 500 сая төгрөг суулгаж, Оросын нутаг руу орохгүйгээр дэд бүтцийг явуулах оновчтой зураг төслийг гаргах тендер зарласан улсад ашигтайг илтгэх хувилбарууд бий.
(9).jpg)
Стратегийн ордуудыг ингэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар Ерөнхий сайдын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж байгаа сайн ч гэмээр юм шиг, саарч гэмээр юм шиг жишиг тогтож эхлэх нь. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ойрын хэдэн жил эдийн засгийг 150 их наяд хүртэл тэлэх зорилго тавьж буй. Манай улсын эдийн засаг өнөөдрийн үзүүлэлтээр 50 их наядын төсөв хөрөнгөтэй, үүний 12 их наяд нь улсын төсөв хэмээн үздэг. Тиймээс Баян-Өлгий аймгийн зарим иргэд тулгамдаж буй асуудлыг нь шийдэж өгөхийг хүсэж, монголчууд 20 гаруй жил гацсан “Асгат”-ын мөнгөний ордын үр шимийг бодитоор харж, улсад л хүртээмжтэй бол яах вэ дээ хэмээн хүлээж байна.

| Ад үзэгдэж асан “Асгат”-ын мөнгөний ордыг "амилуулах" нь хэнд ашигтай вэ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |