Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж байгаа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдөр шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд урин хавар айлчилсныг өнө эртнээс тэмдэглэж заншсан “Наурыз” бол зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр юм.
Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах Наурызыг өнөөдөр дэлхийн олон орны 300 гаруй сая хүн ёслон тэмдэглэж, “амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэх дэлгэр цаг ирлээ” хэмээн баярлаж байна. Манай казах түмэн Нарны баяраараа “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхнээс эхтэй” хэмээн бэлгэшээж, азай буурлуудаа хүндэтгэн залж, гэр бүл, ахан дүүс, ураг төрөл, хотол олноороо учран золгож, улиран одож байгаа жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирж байгаа жилийнхээ өнгө төлөвийг хэлэлцэж, өтгөс буурлууд нь идэр залуустаа мэргэн сургаалаа айлдаж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалтай. Хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой Наурызаа угтаж казах түмэн маань булаг шандынхаа эхийг сэргээдэг, ургах нарыг угтан тосож, сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг.
Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий нутагт хөгжлийн гэрэлт ирээдүй бий. Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдэн мянган жилийн тэртээ үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг “Бүргэдийн баяр” нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Монгол орныг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулж байгаа нэгэн чухал өв соёл билээ. Бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэснийг бахархан тэмдэглэж байна.
Манай казах түмэн хэл соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдэж, Наурызын баяраа архи дарсгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг үлгэр жишээ уламжлалтай. Казах түмэн хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ монгол хэл, ёс заншил, бичиг үсгээ сайтар суралцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ бүрэн дүүрэн эдлэх учиртай. Казах дуу хөгжим, бүжиг наадам, ширмэл хатгамал урлал зэрэг өв их уламжлалаа улам хөгжүүлж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй. Өрнүүн хөдөлмөрч казах түмнээс маань хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан, үр бүтээлтэй ажилласан шилдгүүд үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж олон гавьяат, алдартан төрсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Ажилч, хичээнгүй казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!”
| У.Хүрэлсүх: Казах түмний ахуй амьдрал, ажил үйлс нь Алтайн бүргэд мэт хийморьтой байг |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |