Оскарын шагналт, Холливудын нэрт жүжигчин Кристиан Бэйлийн “The-Talks” цахим сэтгүүлд өгсөн шинэхэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Кристиан Бэйл 1974 онд төрсөн бөгөөд 13 насандаа дэлгэцийн урлагт хөл тавьж, Холливудын олон алдартай кинод дүр бүтээснээрээ үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тэрбээр 2010 онд нэрт боксчин Микки Уордын амьдралаас сэдэвлэсэн “Fighter” кинонд Дикки Эклундын дүрийг бүтээснээрээ Оскарын шилдэг жүжигчний шагнал болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг хүртсэн юм. Харин түүний үзэгч, дэмжигчид найруулагч Кристофер Ноланы “Batman” кино болон “American Psycho” кинонд бүтээсэн дүрээр нь илүүтэй мэдэх биз ээ. Ингээд уншигч танд нэрт жүжигчин Кристиан Бэйлийн шинэхэн ярилцлагыг хүргэе.
-Ноён Бэйл, та кино урлагт хүчин зүтгээд 40 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд олон ч кинонд дүр бүтээж, академийн шагнал ч хүртэж байв. Харин тэр бүгдээс эргээд санахад аль нь хамгийн их дурсамжтай, хөгжилтэй өнгөрсөн бэ?
-“Rescue Dawn” кинон дээр Вернер Херцогтой хамт туршлага судалсан минь хамгийн түрүүнд санаанд орж байна. Вернер бид хоёр хамтдаа хүмүүсийн “Та нар үхэж ч мэднэ. Үнэхээр хорт могой байж магад. Хатгуулна шүү дээ” гээд айдаг зүйлсийг тоолгүй хийдэг байсан. Гайхалтай байсан шүү, тэр цаг хугацаа. Тайландын галзуу нисгэгчид биднийг нисдэг тэргээр ширэнгэн ойн дээрээс модны орой руу буулгана. Би тэр цаг хугацаанаас маш их зүйл сурсан, туршлага хуримтлуулсан. Нөгөөтээгүүр тийм зүйлсээс таашаал авсан ч гэж болно.
-Таны таашаал авдаг зүйл аюул, түгшүүр хэрэг үү?
-Хүнийг илүү туйлшруулж чаддаг зүйлд дуртай. Харин сүүлийн үед кинонууд дэндүү сэтгэл гонсойлгож байна. Уг нь кино урлаг, жүжигчид студиэс холдох тусмаа л сайн. Гэхдээ би заавал тэгэх шаардлагагүй. Би өөрийнхөөрөө хийж, өөрийн адал явдал, өөрийн зорилго, замаар явж байна. Ингэхдээ ямар нэг сайн, сайхан зүйл эсвэл аюул тулгарсан ч надад сайхан санагддаг. Тэгэхээр аюултай гэхээсээ илүүтэй оюун ухаан, бие махбодиороо байгальтай ойртож байгаагаараа л таашаал мэдэрч байгаа юм л даа. Гэхдээ ирээдүйд надад ижил зүйл боддог, байгальд үнэнхүү хайртай дэлгэцийн урлагийн төлөөлөл гарч ирнэ гэдэгт итгэдэг. Тийм ч учраас өнөөг хүртэл үргэлжлүүлж байгаа. Үгүй бол аль эрт больчих байсан юм.

-Магад ийм учраас та кино хийхдээ томоохон блокбастер гэхээсээ илүү жижиг инди кино бүтээдэг байх нь ээ?
-Томоохон кино маш олон эргэлзээ дагуулдаг л даа. Дэлгэцийн бүтээл болж гарахын тулд олон хүнс хөлс, хүсээ зориулан оролцдог. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт гарна. Харин жижиг кино санхүүгийн талаасаа хөрөнгө гарах нь ч бага байна. Гэхдээ хувь жүжигчин од болж, олонд танигдмаар байгаа бол том кинон сонгох нь олны санал. Учир нь, томоохон кинонууд шүүмж, судлаачдын нүдэнд өртөх нь элбэг байдаг даа.
-Гэхдээ таны хувьд жижиг гэж болохуйц ч кинонд гайхалтай дүр бүтээж, од жүжигчний хэмжээнд хүрсэн гэж боддог...
-Чамайг юуг од гэж тодорхойлж байгааг сайн мэдэхгүй юм. Би өөрийгөө хэзээ ч кино од болно гэж бодож байгаагүй. Эхлэлээс л тийм хүсэл байгаагүй. Зарим кино продакшн, найруулагч намайг “кино од”-ын дүрд тоглуулах санал тавьдаг. Гэхдээ уучраалай, би энгийн нэгэн дүр бүтээхийг хүсдэг.
-Гэсэн ч кино, дэлгэцийн урлаг хэдийнэ од, олны танил болчихсон биш гэж үү?
-Үнэндээ би жүжиглэхгүй л бол тэвчиж, тайван байж чаддаггүй хүн. Ухаан орсон цагаасаа дэлгэцийн урлагийг, жүжигчдийг биширч өссөн. Би кино урлагийн түүхийг сайн мэдэхгүй л дээ. Тийм ч сайн үзэгч биш. Гэхдээ жүжигчин хүн өөрт байгаа бүхнээ зориулж байгааг мэдэрдэг байсан.
-Таныг юу том бүтээлд, томоохон хэмжээний кинонд дүр бүтээхэд хүргэж, нөлөөлдөг вэ?
-Би сэтгэл хөдөлгөдөг зүйлд дуртай. Сэтгэл хөдөлгөм зүйл бол миний хийх дуртай зүйл. Зураг авалтын талбай дээр өнжиж, олон нийттэй харилцах тухай биш л дээ. Харин ч өөрийгөө илүү зүйлд дайчилж, дутуу мэдрэмжээ санах дуртай. Би өөрийгөө бусдын оронд тавьж бодох дуртай. Тэгэх тусам л илүү хичээмээр санагддаг шүү. Надад таалагддаг.

-Жүжигчин болгонд өөрийн гэсэн хатуу үзэл баримтлал байсан. Харин таных юу вэ. Та хэзээнээс өөрийгөө төлөвшиж, үзэл баримтлалтай жүжигчин болсон гэж боддог вэ?
-Жүжигчнийхээ хувьд өсөж дэвшиж, туршлагажих тусам нүүсэн. Хотоос хот, амьдралаас өөр нэг амьдрал руу. Тэр бүрдээ олон төрлийн хүнтэй танилцаж, байгаа орчиндоо хурдан дасан зохицохыг хичээсэн. Харин дасан зохицоход минь дээр хэлсэн өөрийгөө бусдын оронд тавих бодол нөлөөлсөн. Чи төсөөл дөө, би одоо “Сэтгүүлч байсан бол ямар байх байсан бол” гэж бодож байна. Би ингэж бодохоо, төсөөлөхөө зогсоож чаддаггүй. Хэзээ эхэлснийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ зүйл намайг маш их өөрчилж чадсаныг мэднэ.
-Аав тань нисгэгч, ээж тань бүжигчин байсан гэдэг. Аав, ээж хоёр тань таныг урлагийн зам хөөж, жүжигчний мэргэжил сонгоход хэр их нөлөөлсөн бол?
-Аав минь амьдрал маш бүтээлч ханддаг хүн. Би түүнийг энгийн нэгэн гэж боддоггүй шүү (инээв). Намайг бага байхаас л “Уйтгартай байна гэдэг нүгэл” гэдэг байлаа. Аав минь, аавын тэр үгс намайг дэлгэцийн урлагт ороход их нөлөөлсөн байх. Магад ийм карьерт хэд хэдэн галзуу дүр бүтээхэд тэр хөгшний хэлж байсан үгс юу юунаас илүү нөлөөлсөн. Тэр хэзээд тийм байсан. Хэзээд надад гайхалтай урам зориг өгөгч байсан юм.
-Найруулагч Стивен Спилберг таныг дөнгөж 13 настай байхад “Empire of the Sun” киноныхоо гол дүрд тоглуулж байв. Жаахан хүүхэд байхдаа алдартай найруулагч том кинонд гол дүр бүтээсэн нь таны ирээдүйн замналд ч их том нөлөө үзүүлсэн байх?
-Дотроо “Дахиж хэзээ ч хиймээргүй байна” гэж бодсон шүү. Хувь хүнийхээ хувьд биш л дээ. Хувь хүн талаасаа найруулагч Стивен Спилбергтэй үнэхээр сайхан цагийг өнгөрөөсөн. Гэхдээ насанд хүрээгүй байсан миний хувьд насан хүрэгчдийн ажил, мэргэжлээр тэгж явах нь тийм ч сайн санаа байгаагүй байх. Хэчнээн сайхан дурсамж, таашаал гэж ярьж болох байсан ч би тэр насандаа хүлээх ёсгүй хариуцлага үүрсэн. Тиймээс ч яг тэр үед жүжигчин болохыг хүсэхээ больж байсан юм шүү.

-Гэсэн ч өнөөг хүртэл жүжигчнээр ажиллаад хэдийнэ дэлхийн дэлгэцийн урлагийн гол төлөөлөгчдийн нэг болсон байна шүү дээ. Харин юу таныг шийдвэрээ гаргаж, дахин жүжигчин болох хүсэлд нөлөөлсөн бэ?
-Жүжигчний зам гэдэг ямар нэгэн бүтээлч зүйл биш ээ, галзуу хулгана. Жүжигчнээр ажиллаад дүр чинь чамд таалагдаад, сэтгэл чинь хөдөлж байвал үргэлжлүүлэхийг хүснэ. Гэхдээ дараа нь ирэх сонголт ганцхан байдаг. Сэтгэл хангалуун бус, байгаагаа дуусгаад өөр зүйл дахин хайж эхлэх. Өөрөөр, гарах зам л үлдсэн байдаг.
-Жүжигчнийхээ замналыг өндөрлүүллээ гэж бодоход найруулагч хийж болохгүй гэж үү?
-Өмнө нь хэд хэдэн найруулагч намайг “Чи найруулагч хийх ёстой” гэж байсан юм. Учир нь, миний асуулт жүжигчнээс найруулагч руу биш, найруулагч нь жүжигчнээс асуудаг явдал байсанд л даа. Гэхдээ эцсийн дүндээ найруулагчийн талаас гэвэл би их ганцаардмал хүн байж магад. Би бусдын өмнөөс биш өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх дуртай.
| КРИСТИАН БЭЙЛ: НАДАД КИНО ОД БОЛОХ ХҮСЭЛ БАЙГААГҮЙ. ЭГЭЛ НЭГЭН ДҮР БҮТЭЭХИЙГ ХҮССЭН ТӨДИЙ |
|
Н.АЛТАНХУЯГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭ ХЭНТИЙН АХ ДҮҮСЭЭР ЦАГААТГУУЛСАН УУ
2026-02-11 09:30:00
Г.Дашням ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтяревтай уулзалт хийжээ
2026-02-11 09:07:17
Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв
2026-02-11 08:39:14
Б.Баттүшиг “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын медалийг гардуулав
2026-02-11 08:26:36
Дархан-Уул аймаг өсвөрийн тамирчдыг нэг сая төгрөгөөр урамшууллаа
2026-02-11 07:20:00
Б.Ачбадрах цанын спринт төрөлд 80-р байрт орлоо
2026-02-11 07:10:00
Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн
2026-02-11 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-02-11 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-02-11 07:00:00
ДОНЖТОЙ АГААД ИХЭМСЭГ ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-02-11 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2026-02-11 07:00:00
“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
2026-02-11 07:00:00
"Тусгаар тогтнол" киноны эмэгтэй дүрүүд
2026-02-10 19:05:28
Э.Ариунтунгалаг олимпын наадамд 68-р байрт орлоо
2026-02-10 16:52:21
Л.ӨЛЗИЙСАЙХАН: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай
2026-02-10 15:33:29
Н.УЧРАЛ: Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно
2026-02-10 15:25:07
“ЖИМНИТЭЙ ЖИЛЭЭ ЭХЛҮҮЛ” САР ШИНИЙН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ
2026-02-10 15:24:52
Ерөнхий сайд А. Амарын “Монголын товч түүх” номын нээлт боллоо
2026-02-10 14:32:37
Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана
2026-02-10 10:16:55
Цагаан сарын хүүхдийн үндэсний бөхийн барилдаан боллоо
2026-02-10 09:24:59
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ
2026-02-10 09:13:46
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Япон Улсыг зорилоо
2026-02-10 07:30:00
Боксын "ЗАМЫН-ҮҮД ЦОМ - 2026 " тэмцээн өндөрлөв
2026-02-10 07:20:00
Европын монголчуудын цагаан сарын барилдаан болжээ
2026-02-10 07:10:00
Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авч, ял сонссон “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал СУН ГУАН ЧУАНЫГ УЛСТӨРЧИД ДАРАМТАЛЖ, КОНЦЕССООС ТАТГАЛЗ ГЭСЭН ГЭВ ҮҮ
2026-02-10 07:01:58
2026-02-10 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-10 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-10 07:00:00
Г.Ганбат: Таеквондотой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй
2026-02-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |