Дэлхийд дээгүүр жагсдаг эдийн засагтай хоёр том гүрний дунд орших Монгол Улс сүүлийн жилүүдэд “гуравдагч хөрш”-ийн бодлогоо идэвхтэй үргэлжлүүлж, шинэ түншүүдтэй харилцаа тогтоож буй. НАТО-гийн АНУ, Европын холбооны Германтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Францтай ураны салбарт хамтран ажиллах гэрээнд хүрэхэд тун ойрхон байгаа Монгол Улсад дэлхийн анхаарал төвлөрч байна.
Монгол Улс АНУ-ын өрсөлдөгчид гэгддэг ОХУ, БНХАУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд оршдог. Тэд өнгөрсөн зууны турш хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа тогтоож, хүйтэн дайны үед ширүүн сөргөлдөөнтэй тулахдаа аюулгүй байдлаа хангахын тулд Москватай эвссэн байдаг.

Харин өнөөдөр Монгол Улс хөршүүдийнхээ хүрээнээс хальж, “гуравдагч хөрш”-үүдтэй холбогдож, эдийн засгийн гарц үүсгэх боломжтой болжээ. Тус улсын “гуравдагч хөрш”-үүдтэй харилцаа, холбоо тогтоох арга нь чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Жозе Фернандес Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж, Эрдэс баялгийн тухай харилцан ойлголцын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, туршлагажих, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, уян хатан ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгохоор тохиролцоод байгаа юм.
Цаашилбал, Францын Ерөнхийлөгчийн айлчлалаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар сард Парист хийсэн төрийн айлчлалаар Монгол, Францын харилцаа бэхжиж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр хоёр тал уул уурхайн шинэ гарц, боломжуудын талаар хэлэлцэж, уран олборлох 1.7 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Францын “Орано” групп Монголын өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулах бөгөөд 2028 оноос ураны олборлолт эхэлнэ. Үүгээр ч зогсохгүй Франц Монгол дахь литийн хайгуулд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд дэлхийн ураны дөрвөн хувийг бүрдүүлэх төсөл Монголд эдийн засгийн шинэ боломжууд үүсгэж байна.
.png)
Монголын шинээр харилцаагаа бэхжүүлсэн орнуудын нэг нь Европын холбооны Герман. Өмнө нь Уур амьсгалын ногоон сан, Дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сангийн шугамаар хамтран ажиллаж байсан хоёр орны харилцаа улам бэхжиж байгаа бөгөөд албаны эх сурвалжууд хоёр тал шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон талаар мэдээлж байгаа. Мөн Монгол Энэтхэг-Номхойн далайн нөлөө бүхий орнуудын нэг Өмнөд Солонгостой их дотно харилцаатай болсон. Эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон Монгол, Солонгос ирээдүйд харилцан ашигтай газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хоёр тал батлан хамгаалах, цөмийн анагаах ухааны салбарт хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ, АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулахаар тохиролцоод байгаа юм.

Хэдий Монгол “гуравдагч хөрш”-ийн бодлогоо нэмэгдүүлж, олон оронтой харилцаа, холбоо тогтоосон ч БНХАУ Монголын хувьд томоохон түнш хэвээр. Эдийн засгийн хувьд БНХАУ Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд саяхан гарсан Жеймстауны тайланд “Монголд БНХАУ-ын 7543 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа”-г дурдсан байна. Тийм ч учраас өнгөрсөн аравдугаар сард болсон “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, “Талын зам” үндэсний хөтөлбөрийн стратегийн талаар хэлэлцсэн байгаа юм. Монголын “Талын зам” үндэсний хөтөлбөр БНХАУ, ОХУ-ыг холбосон 997 км хурдны зам байх бөгөөд уг хөтөлбөр Монголын тээвэр, худалдааны салбарыг нэмэгдүүлэх чухал ажил болж байна.
Өнгөрсөн жил болсон Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын уулзалт хийсэн байдаг. БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао, Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Замын-Үүд-Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудалд тохиролцсон. Түүнчлэн аравдугаар сард болсон “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улс гурван талт уулзалт хийж, “Сибирийн хүч-2” хийн хоолойг бүтээн байгуулахыг санал нэгтэй дэмжсэн.
.png)
Эцсийн дүнд, Монгол Улс хүйтэн дайны үед тохиолдсонтой адил нөхцөл байдалд дахин орохыг хүсэхгүй байгаа. Тиймээс ч “гуравдагч хөрш”-өө эрэлхийлж, идэвхтэй санаачилга гаргаж байгаа нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хязгаарлалтын даван туулж, дэлхийтэй ажиллахыг зорьж байгааг харуулж байна. Монгол Улс чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын салбараа суурь болгож, “гуравдагч хөрш”-үүдтэйгээ эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, соёлын холбоогоо бэхжүүлж, Евроазийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж буйгаараа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гол тоглогчдын нэг болж байна.
Тиймээс АНУ Монголтой эдийн засаг, улс төр, соёлын тал дээр харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрэлхийлэх ёстой. Үүний дүнд Монгол Улсад эдийн засаг, ардчиллын хөгжил дэвшлийн хувьд хөршүүдээсээ хамаарал багасаж, Монгол тусгаар тогтнол, бүрэн эрх байдалд заналхийлж буй аюулыг арилгах боломж олгоно. Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт бие даасан, сайн засаглалтай, хөгжсөн түнш болох том жишээ болж байна.
.jpg)
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ХҮЧИРХЭГ ШИНЭ ТОГЛОГЧ БУЮУ МОНГОЛ УЛС |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |