Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман захиалга өгч “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэрэг гараад байгаа билээ.
2018 онд сэтгүүлч Жамал Хашогги Саудын Арабын консулын газар руу орсноос хойш ор мөргүй алга болсон юм. Эл явдлыг АНУ-ын тагнуулын газар илчилсэн байсан боловч Мохаммед Бин Салман уг хэрэгт холбогдолгүй хэмээн эсэргүүцсээр байна.
АНУ-ын тагнуулын газар энэ хэргийг эртнээс судалж, хэргийг илчилсэн ч олон нийтэд зарлаагүй нь Ерөнхийлөгч асан Дональд Трамп хамтрагч орныхоо эсрэг мэдэгдэл хийхээс зайлс хийснээс болсон байна. Харин Жо Байдены Засгийн газар уг хэргийг олон нийтэд ил болгов.
Тэгвэл чөлөөт сэтгүүлчид Герман Улсын шүүхэд “Хүн төрөлхтөнд заналхийлсэн” хэмээн Мохаммед Бин Салманы эсрэг гомдол гаргажээ.
Карлсруэ хотын холбооны шүүхэд Саудын Арабын сэтгүүлчдийг “системчилсэн” байдлаар хавчлага явуулж, 34 сэтгүүлчийг дур мэдэн хорьж, нэг сэтгүүлчийн аминд хүрсэн гэсэн утгатай 500 гаруй хуудас гомдол ирүүлсэн байна.

/Жамал Хашогги/
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлаар “Сэтгүүлчид бэлгийн хүчирхийлэл, албадлага, эрүүдэн шүүлт, хүн амны хэргийн золиос болж байна” хэмээн чөлөөт сэтгүүлчдийн нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар хэлжээ.
ХБНГУ-ын хуульд Герман Улсаас хамааралгүйгээр гадаад оронд үйлдэгдсэн олон улсын гэмт хэргийг шүүхэд харьяалал тогтоодог тул энэ хэргийг шийдэж өгнө хэмээн найдаж байгаа аж.
“Саудын Арабын ханхүү сэтгүүлчдэд заналхийлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргийг албан ёсоор нээвэл дэлхийн хэмжээнд анхдагч болох болно. Бид албан ёсоор прокуророос энэ хэрэгт дүн шинжилгээ хийхийг хүсэж байна. Мөрдөн байцаалтаа эхлүүлж, баривчлах захирамж гаргах хэрэгтэй” хэмээн чөлөөт сэтгүүлчдийн Герман дахь захирал Кристиан Михр мэдээлэв.
Хохирогч Жамал Хашоггин сүйт бүсгүй Хатиши Зенгиз “Би захиалгат аллага гэдгийг нотлох баримт өгөх болно. Ямар ч үед алуурчныг зугтаалгаж болохгүй. Эс тэгвээс хэрэг ахин давтагдах болно” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Саудын Арабын ханхүү энэ хэргийг үйлдсэн байсан ч түүнд цааш ямарваа үйлдэл хийхгүй” гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Харин Саудын Арабын зүгээс энэхүү хэргийг үгүйсгэсэн хэвээр байна.
Эх сурвалж: Guardian
| ХБНГУ-ын шүүх Саудын Арабын ханхүүгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |