Украин руу цэргүүдээ оруулж, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаасаа хойш дайн тулаан, хүрээллийнх нь урвалтаас эхлүүлээд түүнд олон асуудал гарч ирсэн. Олон улсын эрүүгийн шүүхээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг дайны гэмт хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргаад байв. Харин В.Путин Кремльд дахин тугаа хатгаснаар байр сууриа улам баталгаажуулж, 20 гаруй жил хашсан төрийн тэргүүний албан тушаалдаа дахин зургаан жил ажиллахаар болсон нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Украин дахь фронтоосоо хойшлоод байсан орос цэргүүд болон “Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нарын үхлийн талаар мэдэгдэлгүй хийгээгүй байсан В.Путин дахин олон нийтийн өмнө гарч ирснээр түүнийг дараагийн нүүдлийн тухай гаднын тоймчид юу гэж бичсэнийг хөрвүүлэн хүргэе.
Тав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 77 нас хүртлээ төрийн эрх барихаар болсон Владимир Путины хамгийн ойрын төлөвлөгөөнүүдийн нэгийг Украин дахь дайны давуу талыг эргүүлэн авч, армийг стратеги төлөвлөгөөг боловсруулах байна гэж шинжээчид үзжээ. Тодруулбал, энэ оны сүүлчээр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Украины цэргийн тусламж эргэлзээтэй нөхцөл байдалд байгааг ашиглан ОХУ дайны фронт руу илүү олон цэрэг илгээж, дайны давуу талыг гаргаа атгах, цаашлаад үр дүнд хүргэх магадлалтай гэнэ.

Мөн ОХУ-ын Засгийн газар 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргүүдээ оруулсны дараагаар эдийн засгаа дайны байдалд оруулж, олон талт эдийн засгаа хумисан. Харин Владимир Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ онд цэрэг, армид зориулах зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх төлөвтэй байгааг “Capital Economics”-ийн ахлах эдийн засагч Лиам Пич онцолжээ. Тухайлбал, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өнгөрсөн 2023 оны намар “ОХУ үндэсний батлан хамгаалах салбарт зарцуулах зардлыг 11 их наяд рубль буюу 117 тэрбум ам.доллар, улсын нийт төсвийн 30 орчим хувийг батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлэхэд зориулах төлөвлөгөөтэй байгаа” талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Орос дахин цэргийн хүчээ нэмэгдүүлж, фронт руу илгээснээр Украины дайныг шийдэх үйлдлүүдийг хийх аж.
Оросын арми сүүлийн хэдэн сарын турш дайны фронтоос ухарч, өөрсдийн мэдэлд авсан Донбассын бүс нутагт байгаа. Харин энэ хугацаанд Украины талаас дайралтаа эрчимжүүлж байсан бөгөөд зэр, зэвсгийн тусламжийн тодорхойгүй шалтгааны улмаас арми нь урагшлах боломжгүй байгааг гаднын зарим эх сурвалж мэдэгдэж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж хэдэн сарын турш чимээгүй байсан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин ойрын хугацаанд хийх нүүдлээрээ Украинд шахалт үзүүлж, дайны давуу талыг гартаа оруулахаар ажиллах болно гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн Владимир Путины илт давуу саналыг гаднын улс төрийн байгууллагууд шүүмжилж, үгүйсгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Оросын сонгуулийг “Шударга бус”, “Эрх чөлөөтэй бус” гэсэн мэдээлэл гарчээ. Харин энэ тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Гаднынхан утгагүй зүйл ярьж байна” хэмээн үгүйсгэсэн бөгөөд Владимир Путины хийхээр төлөвлөж байгаа дотоод реформ, эдийн засгийн бодлого олон шинэ зүйлийг нээх талаар дурдсан аж.
Гаднын томоохон хэвлэлийн тоймч, шинжээчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг В.Путинд тулгарсан сорилт гэхээсээ илүүтэй бодлого гэж дүгнэжээ. Тухайлбал, Владимир Путины санал Ерөнхийлөгчийн сонгууль тус бүр 2004 онд 71.9 хувь, 2018 онд 76.6 хувь зэргээр дээд амжилт тогтоож байсан бөгөөд энэ удаагийн сонгуульд 87 хувийн саналтайгаар ялалт байгуулсан нь өөрийгөө тунхагласан, ард түмэн дэх байр сууриа дахин баталгаажуулж, итгэлийг нь хүлээсэн явдал болсныг онцолсон байна.

Харин реформын тухайд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сард болсон нэгэн хурал дээр төсвийн зардлын шинэ хөтөлбөр, төсвийн шинэчлэлийн асуудлыг ярьсан бөгөөд ирэх зургаан жилд дэд бүтэц болон нийгмийн салбарт 126 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгджээ. Ингэснээр ОХУ-д орон сууцны хөнгөлөлттэй зээл, эрүүл мэндийн зэрэг хөтөлбөр идэвхтэй болно гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд В.Путины хэрэгжүүлэх реформ Оросын ядуурлыг бууруулж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх буюу гэр бүл, өрхийг дэмжихэд чиглэсэн шинэ хөтөлбөр байгаа аж. Харин дээр дурдсан цэрэг, армид үзүүлэх төсвөө нэмэгдүүлэхийн тулд дотоод реформ, шинэ эдийн засгийн бодлогыг хойшлуулж, төсвөө хумин, ирэх зургаан жилийнхээ сүүлчээр хэрэгжүүлж эхлэх магадлалтай байгаа юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тав дахиа сонгогдоод байгаа Владимир Путины хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөтөлбөртэй холбоотойгоор Засгийн газрынхаа сайд нарын бүрэлдэхүүнийг өөрчлөх гэнэ. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газарт олон жил ажиллаж байгаа В.Путины хамгийн ойрын хүмүүс гэгддэг Батлан хамгаала сайд Сергей Шойгу, Гадаад харилцааны сайд Сергей Лавров нараас бусад сайдыг сольж, шинэ сайдууд томилох өндөр магадлалтай байгаа аж. Хамгийн түрүүнд сайдын тушаалаасаа буух сайдын нэрс дунд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын нэрс байгаа юм.

Мөн Владимир Путин хэрэгжүүлэх реформтойгоо холбоотойгоор өөрийн “залгамжлагч”-ийг гаргах өндөр таамагтай байгаа аж. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “залгамжлагч”-аа Засгийн газрын Сергей Шойгу, Сергей Лавров болон танхимын дарга Михаил Мишустин нараас сонгоно гэсэн таамаглал гараад байгаа ч зарим шинжээч “Биелэх хамгийн магадлал бага таамаг” ч гэж дүгнэсэн байна.

| В.ПУТИНЫГ ДАЙН ХҮЛЭЭЖ БАЙНА УУ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |