Владимир Путин дахин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Оросын улс төрийн хамгийн том тоглогч, түүхэн улстөрч гэдгээ харууллаа. Сонгуулийн кампанит ажил эхлэх үеэс дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох нь “баталгаа”-гаа гаргаж авсан В.Путин Оросын төрийн тэргүүнээр тав дахиа сонгогдов. Ард түмнээ ч базаж чаддаг, дэлхийг ч айлгаж, сандаргаж чаддагаа харууллаа. Харин одоо 77 нас хүртлээ төрийн эрх барих ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ирэх зургаан жилийн төлөвлөгөө юу байх талаар гаднын шинжээчид таамгаа дэвшүүлж эхэлжээ.
ОХУ-ын төрийн тэргүүний сонгох найм дахь удаагийн сонгууль энэ сарын 15-17-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин бие даан нэр дэвшсэн бол Оросын Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Оросын Коммунист намаас Николай Харитонов, Шинэ Ард намаас Владислав Даванков нар өрсөлдсөн. Улмаар Владимир Путин нийт 87.5 хувийн саналаар тав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хэдий энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путинээс гадна Төрийн думын орлогч дарга, өөр хоёр ч намын дарга өрсөлдсөн ч Оросын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг батлахаас эхлээд “Өрсөлдөгчгүй сонгууль болно” гэж гаднын тоймчид үзэж байв.
.jpg)
Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулиар Владимир Путины гол өрсөгдөгч болох өндөр таамагтай яригдаж байсан Украины дайныг эсэргүүцэгчдийн гол төлөөлөгч, идэвхтэн Борис Надеждин сонгуульд оролцох боломжгүй болсноор бараг тодорхой болчихсон хэрэг аж. Кремлиэс Борис Надеждины талаар “Нэр дэвших гэж иргэдээс гарын үсэг цуглуулахдаа ноцтой асуудал гаргасан байж болзошгүй” гэж үзэн нэрийг нь түдгэлзүүлжээ. Хэдий Надеждин уг мэдээллийг үгүйсгэж, шалгуулах хүсэлтээ гаргасан ч Оросын Сонгуулийн хорооноос түүний нэрийг түдгэлзүүлж, Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс арчиж хаясан аж. Харин Украины дайныг эсэргүүцэгч Борис Надеждин сонгуульд өрсөлдөхөө больсоноор бараг В.Путинтэй өрсөлдөх гурван нэр дэвшигч гурвуул дайны дэмжигч болсон байна.
Нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг дуулдахаас ч өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сергей Кириенко, Батлан хамгаалах сайд Сергей Шойгу, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нар В.Путины хамгийн гол өрсөлдөгч гэгдэж байв. Гэсэн ч дээр дурдсан нэрсийн хэн ч нэр дэвшээгүй, бүр сонгуулийн кампанит ч ажил зохион байгуулахгүй байх үеэс л Оросын ард түмний дунд В.Путин дахин сонгогдож, төвөггүйхэн ялалт байгуулахыг нь олон улсын томоохон хэвлэлийн тоймчид хэлж байв.

Владимир Путин анх 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Кремлийг удирдаж эхэлсэн. Тэрбээр 1999 оноос 2008, 2012 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Харин ОХУ-ын Үндсэн хуульд зааснаас түүний Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусах байсан ч В.Путин 2020 онд Үндсэн хуульдаа томоохон нэмэлт, өөрчлөлт оруулснаас дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2036 он хүртэл ч Оросыг удирдах боломжтой болсон. Өөрөөр, тав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгодсон Владимир Путин ирэх зургаан жил 77 хүртлээ, цаашлаад зургаа дахь ч удаагаа сонгогдож 83 нас хүртлээ ажиллах боломжтой юм байна.

Владимир Путины ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойших өдрүүд таатай өнгөрөөгүй. Цар тахал, дайн тулаан, ойр дотнын хүрээллийнх нь урвалт. Түүний тушаалаар Оросын арми 2022 онд Украин руу нэвтэрч, өнөөг хүртэл дайтаж байгаа. Донбассын төлөөх мөргөлдөөнөөр эхэлсэн ОХУ, Украины дайн В.Путины төрийн тэргүүний үеийн хамгийн том хагарал болсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн оны зургадугаар сард В.Путины хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг байсан Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн удирдагч Евгений Пригожин түүний эсрэг сөрж, Москва руу дайрахыг уриалж, зэвсэгт бослого ч гаргаад амжсан. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цаг үеийн хамгийн хүнд цаг ч гэж олон улсын хэвлэлүүд онцолж байв. Сүүлийн 20 орчим жил ОХУ-ын төрийн тэргүүний албыг хашихдаа энэ хугацаандаа гарсан дэлхийн хамгийн чухал ач холбогдолтой дөрвөн дайнд шууд болон шууд бус байдлаар оролцсон В.Путин өнгөрсөн жил Их Пётр хааны үзэсгэлэнг сонирхож явахдаа “Их Пётр хаан Шведтэй булаан эзлэх гэж тулалдаагүй. Харин Оросын газар нутгийг л эргүүлэн авсан. Их Пётр бид хоёрын адил чанар бол энэ” гэсэн байдаг. Харин энэ удаагийн “өрсөлдөгчгүй” Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин ялалт байгуулснаар Их Пётр, В.Ленин, И.Сталиныг ардаа орхисон агуу удирдагч болоод байгаа бөгөөд Оросын сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд хамгийн удаан хугацаанд төрийн эрх барьсан хүн болж байгаа юм.

| ОХУ-ЫН УЛС ТӨРИЙН ТҮҮХЭН ҮЕ БУЮУ 77 ХҮРТЛЭЭ ТӨРИЙН ЭРХ БАРИХ В.ПУТИНЫ ЗАСАГЛАЛ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |