• Өнөөдөр 2024-05-07

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал болж байна

2024-03-05,   214

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын ээлжит чуулган нийслэл Бээжин хотын Ардын Их хурлын ордонд эхэлжээ. Ардын төлөөлөгчдийн Их хурлын чуулганд 3000 орчим депутат оролцож байгаа бөгөөд 2023 оны төсөл, төлөвлөгөөний тайлантай танилцаж, 2024 оны ажил болон өөр долоон онцлох асуудлаар хэлэлцэх юм байна.

                     Тэгвэл Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын чуулганы эхэнд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн тухай статистик мэдээллийг танилцуулсан бөгөөд энэ онд эдийн засгийн өсөлтөө таван хувьд өсгөх зорилт тавьжээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны чуулганд мэдэгдсэн зорилт нь Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас гаргасан өсөлтийн төсөөллөөс өндөр байгаа нь нэг талаараа эрсдэлтэй хэдий ч нөгөөтээгүүр улс орон, иргэдээ дэмжсэн мэдэгдэл болсныг олон улс шинжээчид онцолсон байна.

 

 


Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188