Төрийн тэргүүний албан тушаалд 20 орчим жил суухдаа дөрвөн ч удаа “төмөр нүүр”-ээ үзүүлж, дайн эхлүүлсэн Владимир Путины бүрэн эрхийн хугацаа дуусах асуудал дөрөв дэх удаагаа яригдаж эхэллээ. Харин ердөө сар гаруйн хугацааны дараа болох тов гараад буй ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажлууд эхлэхээс өмнө одоогийн төрийн тэргүүн В.Путин Украинтай дайтаж байхдаа барууны хэвлэлд бүрэн хэмжээний ярилцлага өгсөн нь олон улсын анхаарлыг татсан. Хэдий Украины дайнтай холбоотой асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртөж, сөрөг хүчин нь хүчирхэгжсэн ч В.Путин ирэх сард болох сонгуулиар дахин сонгогдож, Оросын түүхэн дэх хамгийн агуу удирдагч болоход тун ойрхон байгаа талаар гаднын шинжээч, тоймчид онцолж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль ирэх сарын 15-17-ны өдөр болно. Харин санал хураалт болохоос ердөө сарын өмнө товоо зарлаад буй ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины хамгийн гол өрсөлдөгч гэж яригдаж байсан нэр дэвшигч хориг тавиулж, сонгуульд оролцох боломжгүй болжээ. Тухайлбал, Оросын сонгуулийн хорооны даргын санал хуудас гарахаас өмнө энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар В.Путины хамгийн том өрсөлдөгч нь Украины дайныг эсэргүүцэгчдийн гол төлөөлөгч болсон идэвхтэн Борис Надеждин байхыг дотоодынх нь төдийгүй гаднын хэвлэлүүд онцолж байсан. Гэсэн ч түүнийг Кремлиэс “Иргэдээс гарын үсэг цуглуулахдаа асуудал гаргасан байж болзошгүй” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөөгүй бөгөөд ирэх сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд одоогийн төрийн тэргүүн Владимир Путинээс гадна нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч гурвуул дайныг дэмжигч аж.
.jpeg)
Тодруулбал, Оросын сонгуулийн хорооны даргын саналын хуудсаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинээс гадна Төрийн думын орлогч дарга Владислав Даванков, Либерал ардчилсан намын дарга Леонид Слатский, Коммунист намын гишүүн Николай Харитонов нарын дөрвөн хүн нэр дэвшихээр болсон. Хэдий энэ удаагийн сонгуульд “шинэ нэр”-нүүд орж ирсэн ч В.Путинтэй саналын хуудсаараа өрсөлдөх чадахуйц гэж яригдаж байсан Борис Надеждинаас эхлээд Кремлийн дараагийн удирдагч гэгдэж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сергей Кириенко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нарын нэрс байхгүй байгаагаас ээлжит сонгуульд Владимир Путин төвөггүй ялалт байгуулж, дахин сонгогдох талаар “Reuters”-ийн тоймчид бичжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарахтай зэрэгцэн В.Путины барууны хэвлэлд өгсөн ярилцлага цахим сүлжээнд түгсэн. Тухайлбал, Владимир Путин өөрийг нь зөвтгөсөн утгатай жиргээ цахим сүлжээндээ оруулаад удаагүй байсан “Fox News”-ийн хөтлөгч Такер Карлсонд ярилцлага өгсөн нь хоёр цаг гаруйн видео ярилцлага болж Такер Карлсон өөрийн цахим хуудаст нийтэлсэн. Ээлжит Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн гарсан уг ярилцлагаар В.Путин өөрийг нь тойрсон асуудлууд, Украины дайны талаар ярьсанаас “The Telegraph” сонин хэд хэдэн зүйл онцолжээ.

Ярилцлагаа ОХУ-ын түүхээр эхлүүлсэн Ерөнхийлөгч Владимир Путин “Адольф Гитлер Польш руу дайрахаас өөр аргагүй болсонтой адил Украинд арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон” гэжээ. Цаашлаад, “Хэрэв АНУ цэргүүдээ Украин руу оруулбал дэлхийн гуравдугаар дайн ч дэгдэх эрсдэлтэй” гэсэн байна. Түүний хэлснээр ОХУ-ын Украин дахь цэргийн тусгай ажиллагаа үргэлжилсээр байгаа шалтгаануудын нэг нь Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон гэнэ. Тодруулбал, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон ОХУ, Украины хооронд Туркийн оролцоотойгоор 2022 оны хавар байгуулаад байсан энхийн гэрээнд саад учруулж сүйтгэсэн аж. Владимир Путин уг асуудлыг Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг төлөөлж, бусниулах ажил явуулсан гэж үзээд байгаа бөгөөд Украин гал зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх байсан ч АНУ-ын талаас зөвшөөрөхгүй талаар ярьсан байна.
.jpg)
Владимир Путин анх 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Кремлийг удирдаж эхэлсэн. Тэрбээр 1999 оноос 2008, 2012 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Харин ОХУ-ын Үндсэн хуульд зааснаас түүний Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусах байсан ч В.Путин 2020 онд Үндсэн хуульдаа томоохон нэмэлт, өөрчлөлт оруулснаас дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2036 он хүртэл ч Оросыг удирдах боломжтой болсон.

Гэсэн ч Владимир Путины ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойших өдрүүд таатай өнгөрөөгүй. Цар тахал, дайн тулаан, ойр дотнын хүрээллийнх нь урвалт. Түүний тушаалаар Оросын арми 2022 онд Украин руу нэвтэрч, өнөөг хүртэл дайтаж байгаа. Донбассын төлөөх мөргөлдөөнөөр эхэлсэн ОХУ, Украины дайн В.Путины төрийн тэргүүний үеийн хамгийн том хагарал болсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн оны зургадугаар сард В.Путины хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг байсан Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн удирдагч Евгений Пригожин түүний эсрэг сөрж, Москва руу дайрахыг уриалж, зэвсэгт бослого ч гаргаад амжсан. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цаг үеийн хамгийн хүнд цаг ч гэж олон улсын хэвлэлүүд онцолж байв. Сүүлийн 20 орчим жил ОХУ-ын төрийн тэргүүний албыг хашихдаа энэ хугацаандаа гарсан дэлхийн хамгийн чухал ач холбогдолтой дөрвөн дайнд шууд болон шууд бус байдлаар оролцсон В.Путин өнгөрсөн жил Их Пётр хааны үзэсгэлэнг сонирхож явахдаа “Их Пётр хаан Шведтэй булаан эзлэх гэж тулалдаагүй. Харин Оросын газар нутгийг л эргүүлэн авсан. Их Пётр бид хоёрын адил чанар бол энэ” гэсэн байдаг. Харин энэ удаагийн “өрсөлдөгчгүй” Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин ялалт байгуулж, Их Пётр, В.Ленин, И.Сталиныг ардаа орхисон агуу удирдагч болох нь “баараггүй” болсон талаар гаднын шинжээчид онцолж байна.

| ВЛАДИМИР ПУТИН ДАХИН СОНГОГДОЖ, В.ЛЕНИН, И.СТАЛИН, ИХ ПЁТРИЙГ ДАВСАН АГУУ УДИРДАГЧ БОЛНО ГЭВ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |