Өчигдөр Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрт /хонины толгой хуйхалж чанадаг/ суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал гарч, үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдсэн ноцтой осол гарсан. Тэгвэл ослын газар дээр нь тус дүүргийн цагдаагийн II хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтарсан шалгалт хийжээ.
Шалгалтаар үйлдвэрийн байранд суурилуулсан 50 килограммын даац бүхий шингэрүүлсэн хий хадгалах баллоноос хий алдагдаж, үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдсэн нь тогтоогдсон байна. Улмаар хийн баллонт тоног төхөөрөмжийг аюулгүй болгож, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүлжээ. Тус ослын байдалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл хийн баллонт тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авах ажил хийгдэж байна.

Баллонтой хий алдагдаж, дөрвөн ажилчин түлэгдсэн хэрэгт "Дашваанжил" ХХК, "Горгаз" ХХК-ийн ажилчдаас мэдүүлэг авчээ |
|