• Өнөөдөр 2024-04-25

Загасанд яваад сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна

2021-11-02,   557

    Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн Доргонот гэдэг газар “Шижир алт” компанийн таван ажилтан загасчилж яваад, “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, хоёр хүн осолджээ.
 
Энэ тухай дуудлагыг аймгийн цагдаагийн газраас онцгой байдлын газарт ирүүлсний дагуу Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн Хайлааст багийн Доргонот гэдэг газраас Хөвдөг гүүр хүртэл 35 км зайд, Дүүжин гүүр гэх газраас Булган аймгийн Сэлэнгэ сумын Цоохор морьт хүртэл 47 км завиар урсаж, Хайлааст багийн Хөвдөг гүүр гэдэг газраас Тул харайдаг гэдэг газар хүртэл 20 км зайд эрэлч нохойтой явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
 
Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

 


Загасанд яваад сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188