• Өнөөдөр 2024-04-24

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, 560 сая төгрөгийг битүүмжилжээ

2021-10-23,   421

          Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллажээ.
 
       Энэ хүрээнд цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
 
       Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
 
       Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болжээ. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх аж.

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, 560 сая төгрөгийг битүүмжилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188