• Өнөөдөр 2024-04-24

Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

2021-10-23,   467

         Монголд оршин суудаг, Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг 2021 оны аравдугаар сарын 22-нд гарчээ.
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Вьетнам  Улсын иргэнийг энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэр рүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ.
 
Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон, холбогдох шалгалтыг явуулж байгаа аж.

Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188