1978 оны гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чихэр, боовны үйлдвэрийнхэн автозамын осолд орж, тэдний зорчиж явсан автобус шатаж, олон хүн бэртэж, 19 настай залуу бусдыгаа аварч яваад амиа алдсан харамсалтай түүх байдаг. Бусдын төлөө эрэлхэг зориг гаргаж, халуун амиа зориулсан түүнийг Зундуйн Содномжамц гэдэг байлаа. Тухайн үед Чихэр, боовны үйлдвэрийнхэн шөнийн ээлжнээсээ буугаад, харьж явсан нь тэр. Тэднийг МУИС-ийн ойролцоо буюу Чойбалсангийн хөшөөний хажууханд явахад нь согтуу орос жолооч машинаараа мөргөчихөөд зугтсан гэдэг. Ослын улмаас үйлдвэрийн ажилчдын гар, хөл хугарч, тархи, толгой нь хагарч, цустайгаа холилдоод, олонх нь хөдлөх тэнхэлгүй, зарим нь ухаангүй шахуу байсан гэдэг. Тэднээс арай дээр нь бусдын аврал болсон өнөөх З.Содномжамц байжээ. Түүний толгой хагарч, цус гарч байсан ч бүсээ цуулж, толгойгоо ороочихоод шатаж байсан автобуснаас хүмүүсийг аврахдаа үүрэхийг нь үүрч, өргөхийг нь өргөсөөр замын хашлага, Чойбалсангийн хөшөө бараадуулан хэвтүүлэхийг нь хэвтүүлж, суулгахыг нь суулгасан гэдэг. Шатаж байсан автобуснаас 20 гаруй хүн аварсныхаа дараа тэр ухаан алдаж унаад, дахин сэрэлгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
Бид осол болсноос 46 жилийн дараа бусдын амь, амьдралын төлөө өөрийгөө зориулсан тусч, нинжин сэтгэлтэй З.Содномжамцын төрсөн ах З.Дагважамцтай уулзаж, дүүгийнх нь баатарлаг үйлс, хүнлэг чанарын тухай дурсан ярилцлаа. Тэр бол СГЗ, сэтгүүлч Г.Жамьяны "Гавьяа", "Дуусаагүй хөрөг" найрууллын гол дүр билээ.
-Сайн байна уу. Олон жилийн өмнө болсон харамсалтай ч баатарлаг хэргийн талаар тантай ярилцахаар ирлээ. Тухайн шөнө дүүг нь ээлжгүй байсан гэж Чихэр, боовны үйлдвэрийнхэн ярьсан байдаг. Дүү нь ямар ажлаар тэдэнтэй хамт явж байсан юм бэ?
-Дүү минь тухайн шөнө ажилд гарах ёсгүй байсан нь үнэн юм билээ. Автобусны жолооч н.Эрдэнэбилэгтэй найз байсан болохоор үйлдвэрийн ажилчдыг авахад нь хамт явж таарсан нь тэр. Тэднийг буцаж явахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан орос эрэгтэй автобусыг нь хажуугаас нь мөргөж, осол гаргачихаад тэр чигтээ зугтсан гэдэг. Цахилгааны шон автобус дээр нь унаж, автобус шатсан гэх яриа бий. Минийхээр бол, орос жолооч автобусны пийшинг мөргөснөөс болж шатсан гэж боддог. Ер нь хүмүүс ч тэгж ярьдаг юм. Тухайн үеийн автобусууд пийшингээр халдаг байлаа шүү дээ.
-Дүү нь автобуснаас хүмүүсийг аварч, өөрөө амь эрсдээд 46 жил өнгөрчээ. Тухайн үед дүү нь ямар байдалтай эмнэлэгт хүргэгдсэн юм бол?
-Талийгаач минь шатаж байсан автобуснаас 21 хүнийг аварсан гэдэг. Автобусанд хэчнээн хүн явж байсныг нь би мэдэхгүй. Ослын улмаас дүүгийн минь бага тархи гэмтчихсэн, цус алдаад байсан юм билээ. Шархдаж, гэмтсэн хүмүүсийг чөлөө завгүй зөөж байгаад гэнэт ухаан алдаад уначихсан гэдэг. Түргэн тусламжийн эмч нар дүүг минь ГССҮТ-д хүргэснийхээ дараа бидэнд мэдэгдсэн. Дүү минь Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ухаан оролгүй бурхан болсон доо, хөөрхий. Дүүг бурхан болоход би 20-той, ах 21-тэй, аав 59 настай байсан. Тэр үед аавд минь л их хэцүү байсан даа. Дүү минь гэмтсэн даруйдаа эмнэлэгт хүргэгдэж, эсвэл эмнэлгийн тусламж автлаа хөдөлгөөнгүй байсан бол өдийд эрүүл, саруул байх байсан ч юм бил үү гэж боддог. Дүүг осолдоход ах маань цэрэгт байсан. Өөрөө бэртэж, гэмтсэн мөртлөө 21 хүний амь аварна гэдэг их зориг, тэвчээр шүү дээ. Ийм их зориг, бусдын төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй байсныг нь бодохоор дүүгээ өрөвддөг, бахархдаг юм.

/З.ДАГВАЖАМЦ, З.СОДНОМЖАМЦ НАР/
-Ослын дүгнэлттэй та танилцсан уу. Шалтгааныг нь хэрхэн тогтоосон байдаг вэ?
-Тэр осол гуравдугаар сард болсон. Би зургадугаар сард нь цэрэгт явчихсан болохоор дүгнэлтийн хариуны талаар сайн мэддэгүй юм. Орос жолоочийн буруу байсан хэдий ч Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа гэдэг утгаараа ослын талаар болон дүүгийн минь тухай бичсэн сэтгүүлч, уран бүтээлчдийг хэлмэгдүүлж, ажилгүй болгож, цөлсөн юм билээ. Захиргаадалтын үе гэдэг чинь тэр шүү дээ. Монгол жолоочийн буруу гээд орос эрэгтэйг нь зүгээр явуулчихсан юм уу гэж ойлгосон.
-Дүү нь үйлдвэрт ажиллаад хэр удаж байсан бэ. Ослын дараа үйлдвэрийнхэн нь та бүхэнтэй уулзсан уу?
-Талийгаач минь Хүнс, технологийн политехникийн коллежид тоног, төхөөрөмжийн засварчнаар суралцаж төгсөөд Чихэр, боовны үйлдвэрт хуваарилагдсан. Тэнд 10 сар ажиллаж байсан болохоор үйлдвэрийнхэндээ дасчихсан байсан үе. Дүүгийн минь ажил явдлыг Чихэр, боовны үйлдвэрийн хамт олон даасан. Тухайн үед манайх санхүүгийн боломж тааруу байсан болохоор бидэнд их тусалсан л гэж боддог. Дүүгийн минь зургийг дурсгалын самбартаа залчихсан байсан.
-Осол болдог өдөр та дүүтэйгээ уулзсан уу. Та хоёр хамгийн сүүлд хувцсаа сольж өмсөөд зургаа авахуулсан гэдэг?
-Дүү минь гуравдугаар сарын 7-нд манай хадмынд боорцог хийлцэж, алиа хошин зангаараа хүмүүсийг инээлгэж байгаад л явсан. Осолдохынхоо өмнөх өдөр ааваас мөнгө аваад 10 метр дурдан авч бүсэлсэн байдаг. Осолдохдоо тэр бүсээ цуулж, толгойгоо ороож байгаад хүмүүсийг галаас аварсан юм билээ. Энэ тухай нь үйлдвэрийн ажилчид ярихдаа “Биднийг нэг л их том хүний хажууд тавиад байх шиг байсан чинь Чойбалсангийн хөшөө байсан юм билээ” гэдэг. Бид гуравдугаар сарын 6, 7-ны үед хувцсаа сольж өмсөөд зургаа даруулсан юм. Дүү минь дээл өмсөх дуртай байсан болохоор тэр үедээ дээлтэй байсан. Миний гадуур хувцсыг сонирхсон уу, яасан хувцсаа сольж, өмсье гээд зургаа авахуулж байсан юм. Тэр л бидний хамгийн сүүлчийн уулзалт байсан даа.

-Та дүүгээ хэрхэн дурсдаг вэ. Өдийд амьд мэнд байсан бол...?
-Дүү минь харамсалтай ослоор амь эрсдээгүй бол одоо сайхан амьдарч, бусдын төлөө гэгээнээс гэгээн амьдрах байсан болов уу гэж үргэлж боддог. Дүүгийнхээ эр зориг, сайхан сэтгэлийг нь дандаа санаж, яг түүгээр нь санан,хайрлаж, нандигнаж явдаг. Бас дүүгээ эхнэр, хүүхэдтэй байсан бол гэж үргэлж харамсах юм даа. Өөрийнхөө үргэлжлэлийг үлдээгээд хорвоогоос буцсан бол бид сэтгэл тэнэгэр, уужуу, эвлэрч амьдрах байсан. Цагаан сараар над дээр ирж золгох ганц дүү минь байсан шүү дээ. Цагаан сар болохоор дүү минь их бодогдоно. Ах минь ч хоёр сарын өмнө бурхан болчихлоо. Хань минь эцэг, эхээс ганцаараа болохоор цагаан сараар бид хоёр дээр хүүхдүүдээс минь өөр хүн ирдэггүй юм.
-Дүүг нь их сайхан зурдаг байсан гэх юм билээ. Зурж байсан зургууд нь танд бий юү. Өөр ямар авьяастай залуу байсан бэ?
-Миний ах, дүү хоёр хоёулаа сайхан зурдаг байсан. Дүү минь В.И.Лениний зургийг зурж байгаад дуусгаагүй бурхан болсон. Хожим тэр зураг нь чемоданаас нь гарсан гэдэг.
Дүү минь алиа хошин зантай, сургуулийнхаа шинэ жилээр шовгор малгай өмсчихөөд алиалагч болдог, баян хуур, гитар тоглодог намайг бодвол авьяастай хүүхэд байлаа. Хүнд тусархуу байсан болохоор тэр л зангаараа бусдын төлөө явж байгаад амиа алдсан гэж боддог.
Тийм болохоор заримдаа тайтгардаг юм. Заримдаа ч харамсах үе бий. Манайх 1982 оны үерт урсаад гэрээс минь юу ч үлдээгүй. Хамаг бичиг баримт, зураг, хэрэгтэй юмнууд устаад алга болсон.
-Та дүүгээ бурхан болоход нь хаана ажилладаг байсан бэ?
-Би Дундговийн уурхайд тракторчин байсан. Геологийн харьяа байсан болохоор цэрэгт явуулдаггүй байлаа. Тэгэхээр нь оргож, Барилгачдын соёлын ордонд очоод, дур мэдэн цэрэгт явж байлаа. Цэрэгт байхдаа би заавал жолооч болно гэж боддог байлаа. Халагдаж ирэнгүүтээ Автобус баазад ажилд орж, дүүгийнхээ сууж яваад осолдсон автобустай яг ижилхэн автобус барьж байлаа.
-Та автобусны жолооч болно гэж зорьж байгаад Автобус баазад орсон юм байна. Жолоочийн амьдрал ямар байдаг вэ?
-Манай нэгдүгээр баазынхан атгасан гар шиг сайхан хамт болон байсан. Би нэг ч зөрчил гаргаж байгаагүй. Бас нэг ч өдөр ажлаасаа хоцорч байгаагүй. Тийм болохоор ажлынхан намайг “яс” Дагва гэдэг байлаа. Баазынхан намайг нэрнээс минь илүү “яс” хочоор минь сайн танина. Автобус баазад уйгагүй зүтгэж, нэг ч удаа урваж, гуйвалгүй явсан болохоор авах ёстой бүх гавьяа, шагналаа авч, хүндэт самбарт хүртэл гарч байсан.
Бас шинээр ирсэн автобус болгоныг унаад сайхан байжээ. Ах нь одоо ч ажлаа зүүдэлдэг. Автобус бааз гэдэг чинь эр зоригийн талбар шүү дээ.

/З.СОДНОМЖАМЦЫГ ӨСГӨСӨН АВГА ЭГЧ ЗЭВГЭЭ НЬ/
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Манайх намайг бага ангид байхад хуучнаар бол 500 айлд байсан юм. Одоогийнхоор гуравдугаар хороолол гэсэн үг. 28 дугаар сургуульд нэгдүгээр ангид орж, хоёроос дөрөвдүгээр анги хүртлээ хөдөө, авга эгчийндээ байсан. Ах, дүү бид гурав нэг, нэг насны зөрүүтэй. Намайг мөлхдөг, ахыг юм түшээд дөнгөж алхдаг, дүүг өлийтэй байхад ээж минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм билээ. Гэсэн ч бид аав, авга эгч хоёрынхоо буянд хүн болсон.
Эгч минь хүүхэд төрүүлж үзээгүй болохоор бидэнд хатуу ханддаг байлаа. Би тэднийд амьдардаг байхдаа ямааны адсаган дээр хатавчинд унтдаг байсан. Намайг адсагатай нь сэгсэрч, хана мөргүүлж, сэрээдэг хүн байлаа шүү дээ. Тэднийд байхдаа олон ч удаа малд хөл нүцгэн явсан даа. Намар цас орчихсон байхад хүртэл малд хөл нүцгэн явна. Үхэр өшиглөж босгочихоод хэвтэр дээр нь зогсож хөлөө дулаацуулна, шээхээр нь гараа тосож, нойтон баасан дээр нь гишгэж дулаацаж явлаа даа.
Тэр үед би долоо, наймхан настай байсан. Ах, дүү хоёр авга эгчийн аяыг олчихдог, би арай шазруун байсан болохоор эгчдээ их гомддог байсан. Ах, бид хоёрыг “Миний хүү” гэж хэлж үзээгүй хүн шүү дээ. Тэр хүний л буянд ажил хийж, биеэ дааж сурсан гэж боддог. Цамцаа хүртэл өөрөө нэхээд өмсчихдөг, хоол, цай, гэрийн ажил асуудалгүй хийчихдэг болсон. Тийм орчинд өсөж, хүмүүжсэн болохоор би ч гэсэн залуудаа хатуу сэтгэлтэй байсан. Одоо хөгшрөөд юм л бол вол уйлчих гээд байдаг болж дээ.
-Таны аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ?
-Аав минь Дотоодыг хамгаалах яаманд цэргийн офицер байсан. Хилээр явчихдаг байсан болохоор ах, дүү бид гурвыг эгчийндээ үлдээчихдэг байсан нь тэр. Авга эгч болох Зэвгээ маань насаараа ганцаараа амьдарсан болохоор талийгаач дүүг минь өргөж авсан. Зэвгээ эгч 600 гаруй хоньтой, гурав, дөрвөн азарга адуутай нэгдлийн малчин. Төр засгаас Хөдөлмөрийн баатар болгох гэхээр дургүйцээд болдоггүй байсан гэдэг. Бид 1969 онд хотод нүүж ирсэн. Ингээд би Долоон буудлын 35 дугаар сургуульд орж, ахлах ангид орох жилээ 17 дугаар сургууль руу ангиараа шилжиж очоод, наймдугаар ангиа төгсөж байлаа. Тэгээд Налайхын Политехникийн коллежид тракторын жолоочоор суралцаж байгаад Дундговийн уурхайд ажилласан. 20 настайдаа цэрэгт татагдаж, цэргээс ирээд автобус баазад 30-аад жил автобусны жолоочоор ажиллалаа даа.

/З.СОДНОМЖАМЦ АВГА ЭГЧ ЗЭВГЭЭГИЙНХЭЭ ХАМТ/
-Хотод шилжиж ирээд та гурав аавтайгаа амьдарсан юм уу?
-Хотод шилжиж ирэхдээ аав минь дүүг эгч дээр үлдээгээд ах бид хоёртой тусдаа гарсан. Тэр үед аав минь “Хүүхдүүдтэйгээ ойр, хамт байна. Ажлаар хол явахгүй" гэж ажлаа өгөөд Төмөр замын эмнэлэгт шүдний техникчээр орсон. Сүүлд нь, 28 дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Аав минь 1995 онд бурхан болсон доо.
-Та хэд хотод шилжиж ирээд дүүгээсээ тусдаа амьдардаг байсан юм байна. Хоорондоо уулздаг байсан уу?
-Нэг сургуульд сурдаг байсан болохоор гэрээрээ байнга уулздаг байлаа. Манайх Таван буудалд талийгаач дүүгийнх Зургаан буудалд байсан болохоор байнга орж, гарцгаадаг байлаа.

-Та ээжийнхээ бурхан болсон шалтгааныг нь мэддэг үү. Зургийг нь харж байсан уу?
-Ээж ямар хүн байсныг мэдэлгүй өдий хүрлээ. Уг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн байсан юм гэнэ лээ. Ээжийн минь нэг ч зураг байдаггүй. Нэрийг нь Үржинханд гэдэг байсан юм билээ. Аав бидэнд ээжийн тухай нэрнээс нь өөр юу ч хэлээгүй. Ээж минь 38-тайдаа ахыг, 39 настайдаа намайг, 40-тэйдөө дүүг төрүүлээд бурхан болсон юм билээ, хөөрхий минь. Ээжийгээ ийм, тийм хүн байсан болов уу гэж төсөөлж чаддаггүй юм.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Таны ажлыг өвлөсөн хүн бий юү?
-Би зургаан хүүхэдтэй. Нэг нь бурхан болсон. Манайхан бүгд жолооч мэргэжилтэй. Гэхдээ тэднийг автобус баазад ажиллуулдагүй юм. Автобус дүүрэн хүний амь, амьдрал тээж явна гэдэг амаргүй болохоор тэр шүү дээ. Тэр ажлыг чинь хэр баргийн хүн хийчихдэггүй юм. Тийм болохоор хүүхдүүд минь хувиараа ажилладаг. Бага охин минь л Төмөр замд байгаа" гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Дээрх ослын тухай Сослын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян агсны бичсэн “Гавьяа”,“Дуусаагүй хөрөг” найрууллын улмаас 20 хүн хэлмэгдсэн байдаг. Тус хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн "Улаанбаатарын мэдээ" сонины сэтгүүлч Г.Жамьян, “Залуучуудын сонин"-ы эрхлэгч Ж.Дашдондог, "Улаанбаатарын мэдээ" сонины эрхлэгч Х.Дугар, Хотын намын хорооны хэлтсийн эрхлэгч н.Манзшир тэргүүтэй 20 сэтгүүлч арга хэмжээ авхуулсан гэдэг. Сэтгүүлч Г.Жамьян 1978 оны гуравдугаар сарын 11-ний өдөр "Улаанбаатарын мэдээ" сонины нэгдүгээр нүүрт дээрх ослын тухай "Амиараа аварсан амь" нэртэй нийтлэл хамгийн анх нийтэлж байжээ. Удалгүй түүнд нийтлэлийг нь томоохон сонин хэвлэл, радиогоор давхар нийтлэх санал ирсэн гэдэг. Тэгээд Г.Жамьян гуай радиогийн сэтгүүлч М.Шийрэвтэй хамтарч "Залуучуудын үнэн" сонинд “Гавьяа" нэртэй найруулал бичиж, дараа нь "Дуусаагүй хөрөг" гэх радио найруулал хийсэн аж.

Тэдний хийсэн бүтээлүүд олон нийтэд амархан хүрч, "Сүхбаатарын одон"-гоор шагнагдах асуудал хүртэл яригдаж байсан гэдэг. Гэвч жилийн дараа "Дээрх ослын талаар дуугарч болохгүй" гэсэн даалгавар Намын төв хорооноос тэдэнд иржээ. Учир нь, осол гаргасан цэргийн зориулалттай машины согтуу жолооч нь ЗХУ-ын офицер байсан гэдэг. Тиймээс тухайн хэргийг олон нийтээс нуухын тулд сэтгүүлч, уран бүтээлчдийг хэлмэгдүүлж, мөрдөж эхэлсэн байна. Намын хянан шалгах хорооноос "Улаанбаатарын мэдээ" сонины сэтгүүлч Г.Жамьян, “Залуучуудын сонин"-ы эрхлэгч Ж.Дашдондог, "Улаанбаатарын мэдээ" сонины эрхлэгч Х.Дугар, Хотын намын хорооны хэлтсийн эрхлэгч н.Манзшир нарыг албан тушаалаас нь буулгаж, намаас хөөж, ажлыг нь өөрчилсөн юм. Ослын талаар анх нийтэлсэн Г.Жамьяныг Мод боловсруулах комбинат руу 1979 оны тавдугаар сарын 29-ний өдөр 450 төгрөгнөөс илүү цалин олгохгүй гэх албан бичгийн хамт илгээж байжээ. Тэрээр нормт ажлаа 130-150 хувиар давуулан биелүүлж, тус газрын хамгийн хүнд ажил болох эсгүүрийн цехэд зургаан сарын турш ажилласан байдаг. Биеийн хүчний ажил хийж үзээгүй тэрээр чөлөө завгүй ажиллаж байгаад ухаан алдан унаж байсан гэдэг. Түүнд хөнгөн ажил хийх акт эмнэлгээс гаргаж өгснөөр тэрээр 10 жил зургаан сарын турш ажилчдын биеийн тамирын арга зүйч, иргэний хамгааллын мэргэжилтэн зэрэг ажлыг дарамт шахалт, хараа хяналтын дор хийсэн тухай дурсамж байдаг.
Мөн "Залуучуудын сонин"-ы эрхлэгч Ж.Дашдондогийг авто баазын диспетчерээр томилж, үлдсэн 16 хүнд тухайн ажиллаж буй салбарын удирдлагууд хатуу арга хэмжээ авсан гэдэг. Энэ үед төр засгаас “Гавьяа" найрууллыг ард түмэнд жигшүүлэх ухуулга намын бүх шатны хорооны хурлаар яригдаж байсан гэдэг. Мөн Намын дээд сургуулийн оюутан, залууст “Гавьяа найрууллын эсэргүү" гэсэн хичээл хүртэл тусгайлан зааж байжээ. Бүтэн 10 жилийн турш үргэлжилсэн энэ хэлмэгдүүлэлт 1990 онд буюу ардчилал гарах үед төгсөж, сэтгүүлчдийг цагаатгасан түүхтэй.
| “ГАВЬЯА” НИЙТЛЭЛИЙН ГОЛ ДҮР З.СОДНОМЖАМЦЫН АХ З.ДАГВАЖАМЦ: ДҮҮ МИНЬ ШАТАЖ БАЙСАН АВТОБУСНААС ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫГ АВРААД, 19-ХӨН НАСТАЙДАА АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |