• Өнөөдөр 2025-10-27

"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно

2025-10-27,   101

          "Про" театрын "Сүүлчийн бороо" мета драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 13-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дахин толилуулахаар болжээ. Александр Вампиловын "Нугасны ан" жүжгийн зохиолыг эл нэртэйгээр тоглож буй билээ. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөнө.
 
         Тус театрынхан өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг,мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм.

"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188