Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй байна. Тийм учраас бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмсэлэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх нь түгээмэл байдаг талаар НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин их байдаг тухай Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтаар хүргэе.
Баримт-1: Бэлгийн замаар дамжих халдварт өвчин авчихсан байж магадгүй гээд эмнэлэгт үзүүлэхийг хүссэн ч нууцыг минь хадгалаад эмнэлгээр дагуулаад явах хүн олдоогүй. Эцэст нь танилаасаа нэг сайн эмний тухай сонсоод авч уусан. Эдгэсэн байх гэж найдаж байна. Ийм тохиолдолд туслах үйлчилгээний ажилтан маш хэрэгтэй байна.
/Харааны бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-2: Би 44 настай, тэргэнцэртэй болоод 20 жил болж байна. эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхийг хүсдэг ч тохирох ариун цэврийн өрөө эмнэлэгт байхгүй, үзлэгийн орон дээр гарах зэрэг бэрхшээлээс айгаад одоо болтол нэг ч удаа үзүүлээгүй. Өөртөө санаа зовж байна.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-3: Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй бэлгийн замын халдварт өвчин авсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хараагүй байж хэнээсээ авдаг байна. Эрийн донтой байх нь” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэдэг.
/Харааны бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-4: Би 35 настай хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч над руу байнга залгаж жирэмслэтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид” Энэ миний эрхийн асуудал. Би өөрөө шийдвэр гаргах ёстой” гэхэд “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” гэж дарамталсан.
Баримт-5: Би 38 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр ээжтэй ярилцаад надад хэлэлгүй шийд гарсан байсныг сая мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна.
/Тургуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-6: Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор таван сартай жирэмсэн хүртлээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр тэд намайг жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндүүлэхээр ятгасан. Намайг татгалзахад тэд тал талаас гар бариад би цочиролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоож, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд хүлээлгэж өгөхдөө “Уналт, таталтын эмийг нь сайн уулга” гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочирлоос болоод миний ухаан санаа хагас байсан.
/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-7: 20 настайдаа найз залуутай болж байсан. Энэ үед аав, ээж хоёр минь “Чам шиг хүн хүнтэй суудаггүй юм. Хүүхэд ч гаргаж болохгүй, чи зүгээр гэртээ бай” гэж загнаж, найз залуутайгаа уулзахыг хориглодог байсан. Удалгүй би жирэмсэн болж энэ тухайгаа гэрийнхэндээ хэлэхээс айж, найз залуудаа хэлтэл “Чамаас эрүүл хүүхэд төрөхгүй, авахуул” гэсэн. Би маш их цочирдсон ч хүүхдээ гаргана гэж зориглож байтал хүүхэд минь дөрвөн сартайдаа зулбачихсан. Дахиж би жирэмслээгүй. Миний амьдралын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй охидод эцэг, эхийн дэмжлэг их хэрэгтэй юм билээ.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн/
Баримт-8: Ээж, аав гадуур ажилтай болоод намайг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг гурван удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор ээжид хэлж чадаагүй
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-9: Манай ээж энэ хүнтэй суугаад хоёр хүүхэд гаргасан. Хойд эцэг надтай байнга бэлгийн харилцаанд ордог. Бараг таван жил болж байна. Ээжид хэлсэн ч “Энэ хүнээс салаад яаж амьдрах вэ” гэж хэлдэг. Би тэр хүний хүүхдийг хүртэл гаргасан. Цагдаад хэлэх гэхээр ээжийгээ бодоод чаддаггүй.
/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/
Баримт-10: Би хүчинд автаж үеэлтэйгээ бэлгийн харилцаанд орсон. Энэ талаар аав, ээждээ хэлсэн ч аав дүүгээ загнаад өнгөрсөн. Бид нэг хашаанд амьдардаг. Тийм болохоор дахиад надад хүч хэрэглэх вий гэхээс айдаг. Хааяа жорлон орох гээд явж байхад “Сэмхэн манайд ороод ир” гэж чирдэг. Согтуу үедээ “Гараад ир” мессеж бичиж, айлгадаг.
/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/
| ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Намайг ухаан алдаад сэрэхэд жирэмслэлтийг зогсоож, үрийн сувгийг боосон байсан |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |