Хөвсгөл аймгийн Тариалан сум руу самар түүхээр яваад сураггүй болоод 23 хонож байсан 46 настай эмэгтэйн цогцсыг олжээ. Талийгаач Э нь есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Тариалан сум руу самар түүхээр явсан. Ингээд дөрөв хоногийн дараа буюу есдүгээр сарын 21-нд самар түүж байсан газраасаа сураггүй алга болсон байдаг. Түүнийг сураггүй алга болсны дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа явуулж, эрлийн ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Хэргийг тодруулбал, 46 настай талийгаач эмэгтэйг есдүгээр сарын 22-ний өдрөөс хайж эхэлсэн байна. Тэрээр алга болох үедээ отгоосоо нэг километрийн сайтай түүсэн самраа сахиж үлджээ. Харин хамт явсан хүмүүсээ эргэж ирэхэд нь сураггүй болсон байсан учир хамт явсан хүмүүс нь тухайн өдрийн 14:40 цагт ОБЕГ-т мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр самарт яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг хамтран амьдрагч нь бусадтай хардаж, амийг нь хөнөөчихөөд өөрийгөө боомилсон байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэлээ.
Харин энэ талаар ЦЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Самар түүхээр яваад сураггүй болсон 46 настай эмэгтэй мөн ууланд амиа хорлосон байдалтай олдсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Талийгаач нарын хэрэг хоорондоо холбоотой эсэхийг нь одоогийн байдлаар шалгаж, тогтоогоогүй байна” гэсэн юм. Харин Тосонцэнгэл сумын Засаг даргаас дээрх хэргийн нөхцөл байдлын талаар тодруулахад "Албаныхан эрлийн ажиллагааг зогсоогоод хэд хонож байна. Манай сумын иргэн болох 46 настай эмэгтэйн цогцос олдсон эсэх талаар надад мэдээлэл ирээгүй. Мөн хамтран амьдрагч нь эрлийн багийнхантай хамт хайлцаж байсан болохоор түүнийг мөн нас барсан байдалтай олдсон гэдэгт эргэлзэж байна. Тиймээс би холбогдох албаны хүмүүсээс тодруулах хэрэгтэй байна. Уг нь хамгийн түрүүнд надад мэдээлэл ирэх ёстой" гэсэн юм. Одоогоор талийгаачийн охин Солонгийн утас холбогдохгүй байгаа учир ээжийгээ сураггүй болсоноос хойш 15 хоногийн дараа манай сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Ээж минь сураггүй болоод 15 хонолоо. Одоогийн байдлаар Тариалан сумын Онцгой байдлын хоёр албан хаагч бидэнтэй хамт хайж байна. Хуулиараа хэдхэн хоног хайгаад, эрлийн багийг цөөлсөн. Тэгээд бид ээжийгээ эсэн мэнд олохын тулд ууланд өдөр, шөнөгүй л хайж байна. Хүн хүч муутай байгаа ч гэсэн ээжийг минь ах, дүү хамаатан садан нийлсэн 10 гаруй хүн нь хайж байгаа.
-Сэжүүр, сураг олдсон уу?
-Арав гаруй хонож байхад нэг ч сураг, сэжүүр олдсонгүй. Өмсөж явсан хувцасных нь тасархай ч байдаггүй. Бид уулын модон дотор үнэхээр аргаа барж, цөхөрч байна. Ээжийнхээ алга болсон газрыг өдөр, шөнөгүй л самнаж байгаа ч сураг алга. “Амьд байгаасай” л гэж залбирахаас өөрийг хийж чадахгүй байна.
-Ээж тань өмнө нь самарт явж байсан уу, сумандаа хэнтэйгээ амьдардаг байсан бэ?
-Миний ээж гурван хүүхэдтэй. Тосонцэнгэл суманд мал маллаж амьдардаг. Ээжтэй маань аравдугаар ангийн хүүтэйгээ хамт амьдардаг. Бид аймгийн төвд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт сургадаг юм. Ажлын зөв чөлөөгөө ээж, дүүгээ эргэж ирдэг. Энэ хоёр маань сумандаа хэдэн малаа маллаад сайхан л амьдарч байсан. Ээж анх удаагаа самарт явсан. Ой модны баримжаа, төөрвөл яах уу зэргийг огт мэдэхгүй.
-Хамгийн сүүлд ээжтэйгээ та хэзээ уулзсан бэ. Самарт явахдаа танд хэлсэн үү?
-Ээж надад самарт явах гэж байгаагаа хэлсэн. Тухайн үедээ би ямар нэгэн зүйл хэлээгүй. Хүний амьдрал болохоор хэдэн төгрөг л олох гэж байсан. Самарт явахаас нь хоёр хоногийн өмнө бид ээжийнд хоносон. Тэгээд өглөө нь аймаг руу явахаар болсон юм. Намайг өглөө босоход ээж аймаг явчихсан, би араас нь хүүхдүүд рүүгээ явсан. Тэгээд орой нь “Аймгаас ойр зуурын хүнс цуглуулж ирлээ. Маргааш өлгөө эрт Тариалан руу явна” гээд утсаа салгасан. Маргааш нь огт утсаар яриагүй. Над руу хаана явж байгаа зэргээ хэлээгүй уулын мод руу явчихсан байсан.
-Ээж тань сумаасаа хэнтэй хамт явсан бэ?
-Сумынхаа дөрөв, таван хүнтэй хамт явсан юм билээ. Тэд нэг ахтай хамт уул руу газарчлуулаад явсан. Өөрөөр хэлбэл, самарт явах хүмүүсийг нэг хүн ахлаад явсан гэсэн үг.
-Алга болсон тухай нь хэзээ мэдэгдсэн бэ?
-Ээжийг гэрээсээ гарснаас хойш тав хоногийн дараа авч явсан эрэгтэй нь залгаж, сураггүй алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид Тариалан руу хөдлөөд, ээжийн самар түүхээр явсан уул руу очсон. Биднийг очихоос нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 21-нд ээж алга болсон юм билээ. Бидэнд есдүгээр сарын 22-ны 13:00 цагт мэдэгдсэн. Өмнөх өдөр нь хамт байсан хүмүүс нь “Өөрөө хүрээд ирэх байх” гээд отог дээрээ хүлээсэн гэсэн. Алга болсон өдөр нь хайгааүй, тэгээд маргааш нь өдөр болтол хайж байгаад хэл дуулгасан гэсэн.
-Ээж тань алга болох үедээ хүнтэй хамт байсан юм уу?
-Самарт хамт явсан эрэгтэйтэй самар түүгээд явж байсан юм билээ. Тэгээд орой болоод отог руугаа буух үед нь ээжийг түүсэн самар, мунатай нь ууланд орхичихсон гэсэн. Нөгөө эрэгтэй нь өөр газар тавьсан самраа отог руугаа зөөхөөр явсан юм билээ. Тэгээд “Энд байж байгаарай, отог орчихоод ирье” гээд явсан. Эргээд ирэхэд нь ээж алга болсон, тэр хавиар дуудаад ирэхгүй болохоор нь отог руугаа явсан гэсэн. Уг нь ээжийн алга болсон газар нь отогоос нь 400 метрийн зайтай, ойрхон юм билээ. Тийм ойрхон газарт төөрөөд явчихсан гэдэгт нь гайхаад байна.
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 46 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХАРДАЖ ХӨНӨӨЧИХӨӨД, АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ |
|
2025-10-16 10:32:59
2025-10-16 10:15:21
2025-10-16 09:52:53
2025-10-16 09:45:53
2025-10-16 09:18:11
2025-10-16 07:20:00
2025-10-16 07:10:00
2025-10-16 07:00:04
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 07:00:00
2025-10-16 06:59:00
2025-10-16 00:00:00
2025-10-15 20:00:00
2025-10-15 17:00:00
2025-10-15 13:13:05
2025-10-15 13:07:59
2025-10-15 12:35:22
2025-10-15 12:26:05
2025-10-15 11:48:12
2025-10-15 11:30:52
2025-10-15 10:39:16
2025-10-15 10:23:40
2025-10-15 10:01:27
2025-10-15 09:41:44
2025-10-15 09:38:06
2025-10-15 08:43:35
2025-10-15 07:40:00
2025-10-15 07:30:30
2025-10-15 07:21:00
2025-10-15 07:10:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
2025-10-15 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |