-Талийгаач нөхөр тань өмнө нь эмнэлгийн байгууллагад хандаж, үзүүлж байсан уу?
-Бид 20 гаруй жил амьдрахдаа хань минь нэг ч удаа эмнэлэг орж, тариа тариулж үзээгүй. Толгой нь ч өвдөж байгаагүй. Эрүүл саруул ач, зээгээ хараад л гэртээ байж байдаг байсан. Гэтэл нэг л өдөр унаад, эргэж босож ирсэнгүй. Суурь өвчин гэж огт байхгүй.
-Вакцин тариулахдаа даралтаа үзүүлсэн үү?
-Тавдугаар сарын 10-нд вакцин тариулахаар сумын эмнэлэг рүү явсан юм. Даралтаа үзүүлэхэд 140 болчихсон байсан гэсэн. Тэгээд хэсэг хугацаанд харзнаад, даралтаа буухаар нь вакцин хийлгэсэн юм билээ. Би тухайн үед хамт яваагүй. Хань минь намайг “Чиний бие өвддөг юм чинь вакцин хийлгээд яах юм. Би эрүүлээрээ явчихаад ирье” гээд явсан. Гэтэл эрүүл байсан нөхөр минь надаас төрүүлээд явчихлаа. Тариулсан өдөртөө юм мэдэгдээгүй. Маргааш өглөө нь буюу тавдугаар сарын 11-нд “Сульдаад, ядраад байна. Дэмий вакцин хийлгэлээ. Миний бие нэг л биш байна” гээд үглээд байсан. Хоёр хоногийн дараа цээжин дээр нь хөндүүр оргиод байна гэсэн зовиур хэлсэн.
-Тэр үед нь эмнэлгийн байгууллагад хандаж болоогүй юм уу?
-Шөнө нь зовуурилж хоноод, өвчин намдаах эм уумаар байна гэж хэлсэн. Би вакцины дараа хамаагүй эм ууж болохгүй гээд парацетамол уулгасан юм. Тэгээд эмнэлэг явах гэсэн чинь гайгүй болчихлоо гэж хэлсэн. Бид тэр өдөр ямаагаа самнахаар хөдөө явах ёстой байсан. Ямаагаа самнаж ирээд, эмнэлэгт үзүүлэхээр болоод хөдөө явсан. Тэгээд л очоод удаагүй нас барчихсан. Уг нь тэр оройдоо сумын төв рүү эргээд ирэх байсан юм.
-Толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан уу?
-Нас бардаг өдрийнхөө өглөө “Миний цээжин хэсэг дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаад, байж сууж чадахгүй байна” гэсэн. Өвчин намдаах эм уугаад гайгүй болохоор нь ямаагаа самнаж байсан. “Хэвтэж амар” гэж хэлсэн ч “Энийгээ дуусгаад хэвтэнэ” гээд гүрийгээд байсан билээ. Тэгээд л гэнэтхэн ямааны гэдэс дэрлээд унаад өгсөн. Гэр дотор ямаа самнаж байсан болохоор агааргүйдсэн байх гээд гэрээс өргөөд гаргасан. Гаргаад, массаж хийсэн боловч амьсгал хураачихсан байсан. Очоод тэврээд авахад л хэдийн амьсгал хураачихсан байсан. Хоёрхон минутын өмнө “Хань нь одоо удахгүй хэвтлээ” гэж хэлсэн хүн хоёр минутын дараа бурхан болчихсон. Түргэний эмчийг очиход бүх зүйл оройтсон байсан.
-Эмнэлгийн байгууллагынхан талийгаачийн цогцсыг нь аваад явсан гэсэн. Та нарт буцааж өгсөн үү?
-Шүүх шинжилгээнээс ирээд нөхрийн минь цогцсыг эмнэлгийн цогц хадгалах өрөө рүү аваад явсан. Тэд “Талийгаачийн уушги сонин болчихсон байна. Коронавирус байж магадгүй. Задлан хийнэ” гэж хэлсэн. Мөн бид нараас шинжилгээ авсан юм. Тэгээд халдвар илрээгүй гээд ханийн минь цогцсыг өнөөдөр (өчигдөр) бидэнд хүлээлгэж өгсөн.
-Урьдчилсан байдлаар ямар шалтгааны улмаас нас барсан гэсэн бэ?
-Тэр талаар бидэнд нарийн мэдээлэл өгөөгүй. Эмч нар “Уушги нь өөрчлөлт орсон байна” гэж хэлнэ лээ. 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарна л гэж хэлсэн.
-Танд нэмж хэлэх зүйл байгаа юу. Гомдолтой байна уу?
-Маш их гомдолтой байна. Эрүүл байсан хань минь вакцин хийлгээд л нас барчихлаа. Хоёр зээ минь өвөөгөө хайгаад, хэдэн хүүхэд минь өнчрөөд үлдлээ. Хэрэв миний хань вакцин хийлгээгүй бол эрүүл, хоёр зээтэйгээ тоглоод сууж байх байсан.
| Талийгаач А-ийн эхнэр Б: Ямаа самнаж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Очоод тэврэхэд хэдийн амьсгал хураачихсан байсан |
|
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |